Израиль бүх гадаадынханд хилээ хаалаа

2021/11/29
Share |
Хүмүүс:
Израиль бүх гадаадынханд хилээ хаалаа

Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад илэрсэн коронавирусийн Омикрон хувилбарын тархалт дэлхийн улс орнуудад нэмж илэрсээр байна. Гэсэн ч Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага шинэ хувилбарын аюул тодорхой болоогүй байхад хилээ хаахгүй байхыг уриалаад байгаа ч улс орнууд хилээ хааж эхэллээ.  Тэр тусмаа Африкийн зарим орнуудаас ирэх зорчигчдыг нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргаж эхэлжээ. Эдгээрээс хамгийн эрс хатуу шийдвэр гаргасан нь Израиль, Марокко улсууд болж байна.

Израиль улс гадаадын бүх иргэдэд хилээ хаахаар болсон бол Марокко улс өнөөдрөөс эхлэн хоёр долоо хоногийн хугацаанд гадаадаас ямар ч нислэг хүлээж авахгүй байхаар шийдвэр гаргасан талаар гадны хэвлэлүүдэд онцолжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.