Т.Батцогт: Цагдаа нар торгуулийн араас хөөцөлдөх байдалруу орж байна

2021/11/29
Share |
Хүмүүс:
Т.Батцогт: Цагдаа нар торгуулийн араас хөөцөлдөх байдалруу орж байна

Нийслэлийн ИТХ-ын XI хуралдаан өнгөрсөн пүрэв гарагт болж, Нийслэлийн 2022 оны төсвийн төслийн талаар хэлэлцсэн юм. Энэ үеэр Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч Т.Батцогт “Орлого төвлөрүүлэлт дээр хэд хэдэн санал байна. Ирэх онд Тээврийн цагдаагийн газрыг 19.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төсөл дээрээ тусгасан байна. Замын түгжрэлийг бууруулахын тулд хамаг хүчээ шавхан ажиллаж байгаа замын цагдаа нар торгуулийн араас хөөцөлдөх байдал руу орж байгааг анхаараарай. Мөн НМХГ гурван тэрбум төгрөгийг торгуулиас бүрдүүлэх, Замын хөдөлгөөний удирдлагын төв торгуулиар долоон тэрбум төгрөг… гэх мэтээр төлөвлөсөн нь иргэд рүү чиглэсэн торгууль гэдгийг анхааралдаа аваарай.  

Нийслэлийн өмчит үйлдвэрийн олон газар байдаг. Ямар ч үр ашиггүй, төсөвт нэг төгрөгийн ч  орлого төвлөрүүлдэггүй атлаа төсөв батлах үеэр ороод ирдэг энэ олон нэгжүүд цаашид жил бүр  100-300 сая төгрөгийн цалингийн зардал авдаг байдлаар  явсаар байх  юм уу. Үүнийгээ тодорхой болгох шаардлагатай” гэдэг саналыг хэлсэн юм.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Зорчигч Манайхан замын хөдөлгөөний дүрмээ ягштал баримтлаад, бие биедээ хүлээцтэй хандаад торгуулийн төлөвлөгөөг нь тасалдуулаач ээ
IP:103.26.195.152  2021-11-30 17:47:11
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.