Д.Пүрэвдаваа: Гэр хорооллын дахин төлөвлөлт, дэд бүтэц шинээр тавихад бараг мөнгө тусгаагүй байна

2021/11/29
Share |
Хүмүүс:
Д.Пүрэвдаваа: Гэр хорооллын дахин төлөвлөлт, дэд бүтэц шинээр тавихад бараг мөнгө тусгаагүй байна

Нийслэлийн ИТХ-ын XI хуралдаан өнгөрсөн пүрэв гарагт болж, Нийслэлийн 2022 оны төсвийн төслийн талаар хэлэлцсэн юм. Ирэх онд нийслэлийн төсөвт 1 их наяд 642.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Мөн нийслэлийн төсвийн урсгал зардлын төсөлд хэд хэдэн томоохон зардлуудыг тусгасан байна. Үүнтэй холбоотойгоор төлөөлөгчид санал хэллээ. Төлөөлөгчдийн дийлэнх нь гэр хорооллын дахин төлөвлөлт, дэд бүтцийн талаар саналыг онцолжээ.

Тухайлбал, Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Пүрэвдаваа:

Ажлын байр бий болгож, татвар төлж байгаа аж ахуйн нэгжүүдээ дэмжих чиглэлээ төсвийн төсөлдөө орхигдуулсан санагдаж байна. Татвар төлөгчид, аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, бизнес эрхлэх, үйл ажиллагаа явуулах таатай орчныг бүрдүүлэх нь бидний үүрэг гэж бодож байна. Хоёрдугаарт, миний хувьд гэр хорооллоос сонгогдсон төлөөлөгч. Гэтэл гэр хорооллын дахин төлөвлөлт, дэд бүтэц шинээр тавихад бараг мөнгө тусгаагүй байна. Дахин төлөвлөлт гээд баахан компани шалгаруулчихсан байгаа. Гэтэл эрчим хүч, цахилгаан дулааны асуудлыг нь шийдэхгүй бол тэр ажил урагш явахгүй. Тиймээс энэ ажлуудаа уялдуулмаар байна. Эцэст нь газрын албаныхан газар чөлөөлөх зардлаа нэмэгдүүлэх шаардлагатай. Зам чөлөөлөхөд 60-аад сая, барилга байгууламж чөлөөлөхөд 10 орчим тэрбум төгрөг тавьсан байгаа нь хангалтгүй. Ядаж 30-40 тэрбум төгрөг төсөвлөж байж сургууль, цэцэрлэг барих, явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбай нэмэгдэх нөхцөл бий болно шүү.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
TgjDD doxycycline
IP:45.93.80.143  2021-12-05 02:53:41
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.