Д.Гантулга: Сүхбаатар дүүргийн Хонхтой цэцэрлэгт хүрээлэн гэж ямар учиртай бүтээн байгуулалт вэ?

2021/11/29
Share |
Хүмүүс:
Д.Гантулга: Сүхбаатар дүүргийн Хонхтой цэцэрлэгт хүрээлэн гэж ямар учиртай бүтээн байгуулалт вэ?

Нийслэлийн ИТХ-ын XI хуралдаан өнгөрсөн пүрэв гарагт болж, Нийслэлийн 2022 оны төсвийн төслийн талаар хэлэлцсэн юм. Ирэх онд нийслэлийн төсөвт 1 их наяд 642.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Мөн нийслэлийн төсвийн урсгал зардлын төсөлд хэд хэдэн томоохон зардлуудыг тусгасан байна. Үүнтэй холбоотойгоор төлөөлөгчид санал хэллээ. Төлөөлөгчдийн дийлэнх нь гэр хорооллын дахин төлөвлөлт, дэд бүтцийн талаар саналыг онцолжээ. Мөн төлөөлөгч Д.Гантулга “Бараг бүх төлөөлөгч гэр хороолол руу чиглэсэн санал хэлж байгааг анхааралдаа аваарай. Хороо хуваахад зориулсан 13 тэрбум төгрөгөөр 13 өрхийн эмнэлэг барих боломжтой шүү. Хоёрдугаарт агаарын дүүжин тээврийн асуудлыг Байгаль орчны яам руу шилжүүлмээр байна. Хотын хувьд эхлээд газар дээр явдаг нийтийн тээвэр, явган хүний замыг засч сайжруулахад анхаарах хэрэгтэй. Мөн Олимпийн гүүрний хажуугаар явган хүний болон дугуйн зам барихад төсөв тавьсан бол яг ямар ажил аль талаар нь хийхийг тодотгож оруулах шаардлагатай. Дөрөвдүгээрт, Сүхбаатар дүүргийн Хонхтой цэцэрлэгт хүрээлэн гэж ямар учиртай бүтээн байгуулалт вэ. Жил бүр төсөв дээр нэмэлт санхүүжилт төсөвлөгдөж байгааг тайлбарлаж, задаргааг нь авах хүсэлтэй байна” гэсэн юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.