Иргэдийг өдрийн 100 мянган төгрөгөөр тусгаарлана гэв

2021/11/29
Share |
Хүмүүс:
Иргэдийг өдрийн 100 мянган төгрөгөөр тусгаарлана гэв

УОК-ын хуралдаанаар /2021.11.27/ covid-19 халдварын  "омикрон" хувилбар бүртгэгдсэн улс орнуудад зорчсон, дамжин өнгөрсөн, халдвартай бүсээр аялсан иргэдийг өөрсдийнх нь зардлаар 10 хоног тусгаарлах, нисэх онгоцны буудал, авто замын боомт, хилийн шалган нэвтрүүлэх орчимд иргэд, зорчигчдоос шинжилгээ авах шийдвэрийг гаргасан. Ингэхдээ 0-3 насны хүүхдийг тусгаарлахад мөнгө авахгүй. Харин том хүн нэг өдрийн 100 мянган төгрөг, 3-17 насны хүүхэд өдрийн 50 мянган төгрөгөөр тусгаарлахаар болжээ. Мөн гаднаас ирж буй хүн бүрийг тусгаарлахгүй бөгөөд зөвхөн эрсдэлтэй улсаар зорчсон, халдвар бүртгэгдсэн улс орноос ирж буй иргэдийг тусгаарлах аж.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.