С.Одонтуяа: Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн ажил олигтой явдаггүй

2021/11/29
Share |
Хүмүүс:
С.Одонтуяа: Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн ажил олигтой явдаггүй

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан болж, эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Ардчилсан намын зүгээс эрчим хүчний салбарынханд арга барилаа өөрчлөөч гэдэг уриалгыг хэлэв. Мөн С.Одонтуяа “Эрчим хүчний салбар хэзээ мөдгүй зогсох аюултай түвшинд байна. Ачааллаа даахгүй, өртэй, хөрөнгө оруулалтууд алга. Улсын төсөвт мөнгө байгаа. Хэдэн тэрбумаар нь хөшөө, музейд зарж байна. Гэтэл доголдолд орж байгаа салбартаа мөнгө хуваарилахгүй байна.

Бусад орны эрчим хүчний салбарт хэрэглэгдэж байгаа шинэ техник технологийг судалдаг нэгж байна гэдгийг тодруулсан. Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн гэж байдаг ч ажил нь олигтой явдаггүй. Гол зүйлдээ мөнгө хуваарилахгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байна" гэв. 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
YygOC where to buy doxycycline without prescription
IP:2.59.49.109  2021-12-05 02:26:13
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.