Д.Сумъяабазар: Улаанбаатар хотыг тойрч онгоцоор нисэж, зураг авсан

2021/11/29
Share |
Хүмүүс:
Д.Сумъяабазар: Улаанбаатар хотыг тойрч онгоцоор  нисэж, зураг авсан

“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр нийслэлийн удирдлагууд сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

- Нийслэлд 4-5 км явж байж автобусанд суудаг иргэд цөөнгүй байна. Автобусны эцсийн зогсоолуудыг байршлыг өөрчилж, айл өрхүүддээ ойртуулах боломж бий юу?

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар: - Хороог хуваах, шинээр бий болгох асуудал автобусны хүрэлцээ хангамжтай ч уялдаж байгаа. Автобусны буудал руу таван км алхаж очдог иргэд төрийн үйлчилгээг 10 км явж, авч байж магад. Тиймээс бид үйлчилгээг ойртуулахаас арга байхгүй. Өнгөрсөн есдүгээр сард түгжрэл бууруулах төлөвлөгөөг боловсруулах хүрээнд Улаанбаатар хотыг тойрч онгоцоор  нисэж, зураг авсан.

Улаанбаатарыг дээрээс нь харахад хот үнэхээр тэлсэн байна. Хойд уулын амуудад айл өрх битүү суурьшжээ. Тиймээс хороо, автобусны буудлыг нэмэх ажлыг хийхээс аргагүй.

Төсөв санхүүгийн бэрхшээл тулгардаг хэдий ч иргэдээ нэгт тавина. Дээрээс нь камержуулалт нэн чухал байна. Хүн зоны суурьшил дагаж  бий болдог бүхнийг шинэ суурьшлын бүсэд байгуулах шаардлага тулгардаг. Найман нэрийн хүнсний дэлгүүр, эмийн сан гэхчлэн бүгдийг бий болгох учиртай. Энэ бүхэн зардал дагуулдаг. Гэтэл манайхан ямар өндөр зардал вэ гээд шүүмжлээд эхэлдэг.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
[[[[ [[[[[[[[kkkkk
IP:192.82.66.172  2021-11-30 08:05:27
MqnWZ buy generic doxycycline
IP:2.59.49.109  2021-12-04 08:06:03
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.