П.Наранбаяр: Богд уулруу алхдаг замын тохижилтод 6.3 тэрбумын төсөв суулгасныг багасгамаар байна

2021/11/30
Share |
Хүмүүс:
П.Наранбаяр: Богд уулруу алхдаг замын тохижилтод 6.3 тэрбумын төсөв суулгасныг багасгамаар байна

Нийслэлийн ИТХ-ын XI хуралдаан өнгөрсөн пүрэв гарагт болж, Нийслэлийн 2022 оны төсвийн төслийн талаар хэлэлцсэн юм. Ирэх онд нийслэлийн төсөвт 1 их наяд 642.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Мөн нийслэлийн төсвийн урсгал зардлын төсөлд хэд хэдэн томоохон зардлуудыг тусгасан байна. Үүнтэй холбоотойгоор төлөөлөгч, Нийслэлийн Хүний хөгжил хорооны дарга П.Наранбаяр санал хэлэхдээ

“Төсөв бол эрэмбэ юм. Гэтэл шинээр хороод байгуулахад зориулж төсөв тавьсан байна. Энэ тийм их яаралтай хэрэгжүүлэх ажил мөн үү. Хороо шинээр байгуулах тухай шийдвэрийг Нийслэлийн ИТХ гаргаагүй байна. Тиймээс энэ асуудлыг нэг жилээр хойшлуулж, төсвийн төсөлд тусгасан хөрөнгийг чөлөөлөх боломж байна. Мөн Богд уул руу алхдаг замын тохижилтод 6.3 тэрбум төгрөг суулгасан байгаа. Би Богд уулын Хамгаалалтын захиргаанаас тодруулахад “Энэ том бүтээн байгуулалт хийх гэж байгаа бол Байгаль орчны яамнаас зөвшөөрөл авах ёстой” гэсэн мэдээллийг өгч байна. Тиймээс энэ мэт зардлыг багасгаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх зардлаа нэмэгдүүлээч ээ. Ердөө 500 сая төгрөг энэ чиглэлд тавьсан нь хангалтгүй юм. Өвөл хүйтэн болохоор тэргэнцэртэй, харааны бэрхшээлтэй иргэд гэрийн хорионд орчихдог. Яагаад гэвэл ээлтэй орчин байхгүй, халтирч унаад гэмтэж, бэртэх гээд байдаг. Гэтэл юун Богд уулын алхалтын замыг тохижуулах, хороо нэмж байгуулах талаар яриад байгаа юм бэ. Тиймээс дээр дурдсан хоёр зардлыг хасах саналтай байна”  гэсэн юм.

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
naranbayar gedeg hujaa
IP:59.153.114.158  2021-12-15 14:42:37
Анжелина Жолие 20 порно кино хийсэн байна Анжелина жолие 20 порно кино хийж, Бритни Сперс 8 поно кино хийж. Эмма Ватсон 8 порно кино хийж. Скарлет Ёохонсон 2 порно хийсэн байна.
IP:150.129.141.241  2022-01-03 00:04:10
Zochin Harvaas urd hurshiin garaltai hun bna.
IP:142.179.225.123  2022-01-06 11:51:12
Банш Батааг шоронд хорь, ард түмэн харахаас дургүйцээд байна Банш Батааг шоронд хорь, Ард түмэн харахаас дургүй хүрээд баййна. Бузар муухай юм. Муухай мэдрэл өвчтэй нүүрээ ард түмэнд харуулаад, бузар муухай амьтан. Нүднээс далд ор.
IP:64.119.20.245  2022-01-10 20:12:31
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.