Б.Жавхлан: 700 машинаар нүүрс гаргахаар тохиролцсон байсан ч 200 боллоо

2021/11/30
Share |
Хүмүүс:
Б.Жавхлан: 700 машинаар нүүрс гаргахаар тохиролцсон байсан ч 200 боллоо

Сангийн сайд Б.Жавхлан экспорт, импортын ачаа тээврийн асуудлаар тайлбар өгчээ. Тэрбээр "Урд үүссэн шинэ нөхцөл байдлаас шалтгаалж, урд хөрш түр зохицуулалт хийхээс өөр аргагүй болсноо бидэнд мэдэгдсэн. Энэ арга хэмжээ түр байгаасай. Битгий удаасай, хэвийн байдалд хурдан ороосой гэж хүлээж байна. Өдөр бүр холбогдож байна.

Замын-Үүдээр төмөр замаа хаахгүй байя. Ачаа тээврийг хаая гэж байсан. Өчигдрөөс эхлээд төмөр замаа ч түр хугацаанд хаах хэрэгтэй боллоо гэж мэдэгдсэн. Энэ долоо хоногт ийм байдалтай үргэлжлэх нь. Уг нь нэг хэсэг халдвар гараагүй гэж мэдээлж байсан. Харин сүүлийн арваад хоногт дахиад халдвар гарсан юм шиг байна.

Хоёр талаас бүхий л хүчээрээ, хэвийн байдалд оруулахаар ажиллаж байна.   Гашуунсухайтад нөхцөл байдал арай дээр байна. Тээвэрлэлт бүрэн зогсоогүй. Өнгөрсөн даваа гаригаас 700 машинаар нүүрсээ гаргахаар тохиролцсон байсан. Харамсалтай нь, шинэ нөхцөл байдлаас болж 350 болж байна. Маргаашаас 200 болно гэж байна" гэлээ.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
TfdAQ buy doxycycline without a prescription
IP:2.59.49.109  2021-12-04 17:00:19
irgen manai sangiin yamdnii said bolon busad humuus guitetgeleeree tsalingaa avna shuu. hil haaval 0 tug tsalin avdag bh heregtei
IP:202.70.38.18  2021-12-17 15:44:55
Монгол хүн Хятадууд хилээ дахиад хэзээ ч битгий нээгээсэй. Монголчууд бэлэнчилэх сэтгэлгээнээсээ салж, өөрсдөө хийж бүтээж үйлдвэрлэж сурна.
IP:202.9.46.149  2022-01-03 20:40:53
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.