Хүмүүс: |
Жил бүрийн 12-р сарыг угтан, өвлийн жаврыг үргээж, дахин давтагдашгүй, гар ажиллагаа чимэглэл ихтэй, тансаг даашинзуудыг урладаг “O Couture” брэнд шинэ коллекцио танилцуулан фэшн шоугаа хийхэд бэлэн боллоо. Хүсэн хүлээсэн өвлийн улиралын шинэ тренд, дахин давтагдашгүй шинэхэн гоёлын даашинзнуудыг тэсэн ядан хүлээх хүмүүс ч тун цөөнгүй.
Ковид, хөл хорионоос болж царцсан байдал, цас мөсний ертөнцийг мөнх ногоон байгалиар сольж, энэ оны загварын тренд, урлаг соёлын шилдэг үзүүлбэрүүдээс бүрдсэн “Winter Garden” энтертайнмент загварын шоу 12-р сарын 08-нд Мөсөн өргөөнд болох гэж байна.
"Winter Garden" энтертайнмент загварын шоуг зорин очиж байгаа үзэгч танд зориулан мөсөн дээрх тусгай үзүүлбэр, загварын гайхам ертөнц, сонгодог стилийн загвар, романтик стилийн загварууд, NAFA, CARARDLI өвлийн онцгой тансаг загварууд танилцуулагдахаас гадна энэ үдшийн жинхэнэ сюрприз O COUTURE NFT, урлаг соёлын одод болох МУГЖ, дуучин Ө. Уянга, СТА, дуучин Б. Баярцэцэг, UB DRUMS бөмбөрийн үзүүлбэр, СТА, дуучин Н. Наранбаатар /Наагий/, СТА, хийлч Ч. Дэлгэрцэцэг /Дээгий/, комедиан Н. Амаржин, агаарын үзүүлбэр, галын үзүүлбэр, “Mongolian Entertainment” бүжгийн хамтлаг, “VR” хамтлагийн үзүүлбэрийг толилуулна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 77339700, 80009600 утсаар аваарай.