Л.Оюун-Эрдэнэ: Үнэхээр сэтгэлтэй, ажлаа хийж байгаа хүмүүсийг би харж байгаа

2022/01/18
Share |
Хүмүүс:
Л.Оюун-Эрдэнэ: Үнэхээр сэтгэлтэй, ажлаа хийж байгаа хүмүүсийг би харж байгаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар БОАЖ-ын сайдаар томилогдоод буй Б.Бат-Эрдэнийг Ерөнхий сайд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Би ЗГХЭГ-ын даргаар хоёр жил ажилласан. Эхний жилдээ давхар дээлтэй кабинатад ажилласан. Сүүлийн жил нь УИХ-ын дөрвөн гишүүн Засгийн газарт ажиллах эрх зүйн орчинд ажилласан. Тухайн үед ЗГХЭГ-ын ачаалал илэрхий нэмэгдэж байсан. Парламентад асуудлаа авч гарах, нийгэмд ойлгуулах тал дээр гишүүн бус сайд нар жулдаж байгаа асуудал байдаг. Гэхдээ би үүнийг цаг хугацааны асуудал гэж харж байгаа. Үнэхээр сэтгэлтэй, ажлаа хийж байгаа хүмүүсийг би харж байгаа.

Нөгөө талаар тойрог руугаа алга болчихдоггүй давуу тал байна. Томилгоонд нутгархаж харьцдаггүй зэрэг давуу болон сул талтай. Ерөнхий сайдын хувьд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хэмжээнд л ажиллах ёстой. Цаашдаа сонгодог парламентын засаглал руу явах хэрэгтэй гэдэгтэй би 100 хувь санал нэг байдаг" гэв.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.