Хүмүүс: |
Хөтлөгч Т.Оргилмөнх ТВ25-д "Зэвүүн яриа" нэвтрүүлгийг санаачилан хийгээд нилээдгүй хугацааг өнгөрүүлсэн. Өөрийн хэв маяг, жанрыг агуулсан тус нэвтрүүлэг олны хүртээл болж, мэдэхгүй хүн ч байхгүй болж. Тэгвэл ТВ25-аас буйр сэлгэн “Эрхэт Монгол” группын харъяа “ТВ8” телевизтэй нэгдэн “Зэвүүн яриа” нэвтрүүлгээ “Зэвүүн ток шоу" болгосон нэгэн. Мэргэжлийн бус ч гэлээ салбартаа чин сэтгэлээсээ ажиллаж, өөрийн өвөрмөц хэв маягийг тогтоогоод буй нэгэн. Түүний нэвтрүүлэг сайн муутайгаа хамт нийгэмд хэдийн байр сууриа олсон. Тэгвэл ТВ8 телевизтэй хамтран цоо шинэ төрөл жанр болох “Аймшгийн яриа” нэвтрүүлгээ амжилттай эхлүүлжээ.