А.Ариунзаяа: Хүүхдийн мөнгө өөрийн дансанд хүлээн авах хүсэлтээ бүтэн жилээр нь гаргаж болно

2022/01/22
Share |
Хүмүүс:
А.Ариунзаяа: Хүүхдийн мөнгө өөрийн дансанд хүлээн авах хүсэлтээ бүтэн жилээр нь гаргаж болно

Хүүхдийн мөнгөн хуримтлалын 100 мянган төгрөгийг  EHalamj, Ebarimt системээр дамжуулан хүсэлт гаргаж, бэлнээр авах боломжтой байгаа. Тэгвэл хүсэлт гаргасан нэг сая 161 мянган хүүхдийн мөнгө дансанд нь оржээ. Харин хүсэлтээ энэ сарын 19-нээс хойш гаргасан хүүхдийн мөнгийг 25-нд олгох аж. 

Энэ талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа "Нэг сая 161 мянган хүүхдийн дансанд 116 тэрбум төгрөгийн шилжүүлэг хийгдлээ. Зарим банк дээр ачаалал үүсэж өнөөдөр өдөр мөнгө нь дансанд орсон.

Хүсэлт нэг, хоёр хоногийн өмнө гаргасан хүмүүсийн мөнгө нэгдүгээр сарын 25-ны өдөр олгогдоно.

Гадаадад байгаа монголчуудад зориулсан хүсэлт гаргах нээлттэй сайтын хөгжүүлэлтийг Гааль, Татвар, Санхүүгийн Мэдээллийн технологийн төвийн залуучууд хийлээ.

Хүүхдийн мөнгө өөрийн дансанд хүлээн авах хүсэлтээ бүтэн жилээр нь гаргаж болно" гэжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.