Толиотой топ О.Пүрэвдуламын өөр өнгө

2022/01/27
Share |
Хүмүүс:

Одоо цагт алтны магнат Ц.Мянганбаяр гэвэл таних хүн бараг байхгүй болоо биз. Цаг үе болгон өөр өөрийн хүүхнүүдийн краштай. Топ О.Пүрэвдуламыг ч шинэ үеийнхэн бараг танихгүй. Нэг бүсгүй гарч ирж дээ гэж бодож суугаа. “Гоёл-2013” наадмын топ гэхлээр аль дээр үеийн хүн шахуу санагдах нь аргагүй. 2004 онд загварын ертөнцөд хөл тавьсан тэрбээр бас л урт хугацааг үджээ. Танихгүй танил Мянгаагийн 7 дахь охиныг төрүүлсэн бүсгүй одоо сив сингл гэж хүмүүс жиг жуг хийдэг. Бодоод байхад эл эрхэмтэй нэр холбогдсон үр хүүхдийг нь төрүүлсэн бүсгүйчүүд О.Пүрэвдуламаас бусад нь бүгд хүний гэргий болсон шүү дээ.

Ингээд харахад бүсгүй тайзнаа гунхаж, Төрийн ордонд СТА гардаж, гоо сайхны эмнэлэг, дотуур хувцас сурталчлан сезон нь орчихсон гялалзаж яваа мэт. Гэвчиг удаан хугацаанд усанд хаясан чулуу шиг амьдарч байгаад өнөөх л алтны магнат агсны нэрээр тодотгол хийн сайлуулж муулуулан барин эргэн тайзнаа гарах амар даваа биш. Өнгө зүс гялгар толиотой байна, өнөө цагийн охидтой өрсөлдөхөд хол хаягдахааргүй байна. Үзэлцээд байж дээ, топ бүсгүй минь.

З.Пунцаг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.