Хүмүүс: |
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдааны үеэр Хөгжлийн банктай холбоотой асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулах үүрэг өгчээ. Тодруулбал, Хөгжлийн банкнаас авсан 26 зээлдэгчийн нэр хэвлэлээр ил болсон. Иймээс дээрх зээлээ төлөөгүй компанийг АТГ-т шалгуулах үүргийг өгсөн байна.
Хөгжлийн банкны нийт зээлийн 55.3 хувь нь чанаргшй зээлдэгчийн ангилалд орсон бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй 26 компанийг шүүхэд өгч, 841 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргаснаа тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдээлсэн билээ.