Намынхаа нэрийг БААСТАГЧИД

2022/01/27
Share |
Хүмүүс:
Намынхаа нэрийг БААСТАГЧИД

Баянхонгороос сонгогдсон “Бидон” Ганбат, Адьяасүрэн нар сонгогчдодоо бэлэн мөнгө тараасан гэх мэдээлэл цахим орчинд тарж эхлээд байна. Намынх нь гишүүд бэлэг тарааж, хишиг хүртээдэгийн эсрэг байр сууриа нэгтгэж явахад дээрх хоёр нөхөр хаана явсан юм бол доо хөөрхий.Үзэл санаагаар нэгдэж чадахгүй юм бол нэг нам гээд яах ч юм билээ.

МАН-ын зарим нэр бүхий гишүүд тойргийнхондоо бэлэг тараагаад эхэлмэгц өлгөж аваад л улстөржүүлээд байсан АН-ынхан энэ хоёр нөхөртөө нэг юм хэлнэ байгаа. Өөрсдөө бэлэг сэлт, мөнгө төгрөг тараачихаад Ардын намынхан л ингэдэг, энэ нь улс төрийн сонгуульд муугаар нөлөөлдөг гэх мэтийн зүйл яриад явах илүүц биз. Бусдын толгой дээрх бухлыг биш өөрсдийн толгой дээрх өвсийг харж энэ нэг хоёр балаа гишүүддээ бэлэг сэлтийн хор хөнөөлөө эхлээд ойлгуулж, таниулмаар юм.

Тухайлбал УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Сонгуулиар хууль тогтоох дээд байгууллага болох УИХ, ИТХ-д гишүүдээ сонгоод 30 жил өнгөрчээ. Энэ хугацаанд улс төрийн нам, шат шатны сонгуульд оролцогчдын хөгжил тодорхой түвшинд ахиж ирсэн ч анхаарах асуудлууд байсаар байна. Түүний нэг нь улс төрчид тэмдэглэлт ой, баярыг тохиолдуулан өөрийн сонгогдсон тойргийн иргэдэд төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн бэлэг нэрийн дор өгч ирсэн явдал юм. Энэ нь цаад утгаараа сонгогчдыг дорд үзэх, төсвийн мөнгийг үрэн таран хийх, дараагийн сонгуульдаа бэлтгэх ажилдаа орсон нь нийгэмд сөрөг сэтгэгдлийг төрүүлээд удаж байна. Мөн эмэгтэйчүүд, залуучууд улс төрд ороход хэт өндөр зардал, өртгийн босго болж буй нь маш том саад болж байна” хэмээж, мэдээлэл хүртэл хийгээд амжсан.

Гэтэл намын гишүүн А.Адьяасүрэн чинь, Д.Ганбаттайгаа нийлчихсэн бэлэн мөнгө тараагаад байгаа явдалд одоо юу гэж хэлмээр байна даа.  Эсхүл тэд тараасан болохоор сонгогчдыг дорд үзээгүй, төсвийн мөнгийг үрэн таран хийгээгүй болчихдог юм уу?. Хариулт нэхэж байна!!!.

Бүр болоогүй “Сөрөг хүчний төлөөлөл болсон бид УИХ-ын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулинд  “УИХ болон ИТХ-д сонгогдсон аливаа этгээд сонгогдсон хугацааны турш өөрөө болон бусдаар дамжуулж иргэдэд мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдахыг хориглоно” гэдэг өөрчлөлт оруулна” гэдгээ хүртэл мэдэгдсэн биз дээ.  Тэгвэл өөрчлөлтийг өөрсдөөсөө л эхлэх болж дээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Onon Hugshin luuhaantaiyavalddiishdeneavgai
IP:192.82.87.182  2022-01-28 09:31:25
boris https://yandex.ru boris https://yandex.ru
IP:194.58.60.115  2022-02-01 09:57:55
Okeygorandom https://www.google.com/ Okeygorandom https://www.google.com/
IP:46.8.56.227  2022-02-02 14:11:24
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.