Хүмүүс: |
Нэг хэсэг АН-ын дарга гэгдэж байсан НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат лифтнээс хүүхэд унаж амиа алдсан асуудал дээр боловсролын байгууллагыг буруутгалаа. Тэрбээр “ Орон сууцны байшингууд мэргэжлийн лифтчинтэй байх ёстой. Ихэнх тохиолдолд гэрээт хүн тавьдаг. Гэвч тийм хүний олдоц муу. Хэрэв хүн байхгүй бол лифтийг ажиллуулж болохгүй. Үүнийг мөрдвөл өнөөдөр УБ даяар хэдэн зуун байшин лифтээ зогсоох ёстой.
Энэ зүгээр л лифтээр авсан жишээ. Монголд төрөл бүрийн мэргэжилтэй боловсон хүчний хомсдол аймшигтай нүүрлэсэн. Ковидыг дотоодод алдаагүй байхдаа хэт сүржигнэж, бүх сургалт, боловсролын байгууллагуудыг хааж, тэдний талыг дампууруулсан.
2 жил бүх салбарт боловсон хүчин бэлдсэнгүй. Цахилгаанчин, гагнуурчин, оператор, хийн түлштэй ажиллах хүн, өргөх техникийн мэргэжилтэн, кранчин….
Ядаж байхад мэргэжлийн сургалтыг зохион байгуулдаг, зөвшөөрөл олгодог агентлаг нь ХНХЯамнаас БШУЯам руу шилжсэн нэрээр татан буугдсан, гэтэл шинэ яаманд төсөв нь тавигдаагүй. Дахиад л хүн бэлтгэх үйл ажиллагаа гацаастай! Бас журмаа шинэчилнэ гээд хүнд суртлаа нэмчихсэн.
Яг л хил гааль гацдаг шиг ноцтой үр дагавар үүсгэх асуудал. Гаднаа анхаарал татахгүй мэт энэ асуудал эдийн засагт, нийгмийн хэвийн амьдралд, аюулгүй байдалд хортой нөлөө үзүүлсээр байна! Танхимын сургалтыг зогсоосон 2 жилд төгссөн эмч нар, инженерүүд (зүгээр л төлөөлүүлэн жишээ авлаа) хэдэн хүний амь нас, эрүүл мэндээр тоглох бол!?
Тийм ч учраас хэдий цар тахалтай байсан ч дэлхийн бүх улсууд хааж боох, хөл хорих явцдаа боловсролын салбараа л тасралтгүй хэвийн явуулах хүчин чармайлт гаргасан юм!
“Хүүхэд л эрүүл байвал боллоо” гэсэн тэнэг мугуйд авгай нарын сошиал солиорлоос болж, түүнээс айж 2 жил боловсролын салбараа хаасан нь Монголын ирээдүйг хорлох шийдвэр болсон” хэмээн цахим хуудастаа бичжээ.