Хүмүүс: |
XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр 11:00 болон 13:00 цагаас төрийн дээд цол, одон, медаль гардуулна.
Мөн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2022 оны Улсын төсөвт тодотгол хийх төслийг боловсруулжээ. Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхтэй холбогдуулан боловсруулсан төсөв тодотгох төслийг УИХ-ын байнгын хороодод өргөн барьж, хэлэлцүүлснээр УИХ-ын ээлжит бус чуулганаар эцэслэн шийдвэрлэнэ.