С.Мөнхчулуун: Зарим иргэд 1.5 сая төгрөг түүнээс дээш төгрөгийн тэтгэвэр авдаг

2022/01/28
Share |
Хүмүүс:
С.Мөнхчулуун: Зарим иргэд 1.5 сая төгрөг түүнээс дээш төгрөгийн тэтгэвэр авдаг

НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга асан, МАН-ын Бага хурлын гишүүн С.Мөнхчулуун 2020 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшихгүй өнжсөнөөс хойш нам жим байна.

Түүний хувьд Хотын даргад өөрийнхөө нэрийг дэвшүүлж, намдаа түнжин муудсан нь улстөрийн орчинд чимээгүй амьдрах шалтгаан болсон байхыг үгүйсгэхгүй юм. Гэхдээ цаг үеийн нөхцөл байдал, нийгэмд өрнөөд буй зүйлээр час хийсэн байр суурь илэрхийлчихээд сууж байдаг хэвээрээ л байна.

Тэтгэвэр тэтгэмж нэмэх боллоо гэх мэдээллийн мөрөөр зарим иргэд цахим орчинд “өндөр тэтгэвэр авдаг хүмүүс яах юм, бага тэтгэвэр авдаг иргэдийн мөнгийг нэмчихдэг юм байгаа биз. Гэтэл өндөр тэтгэвэр авдаг гээд байгаа хүмүүс чин улсад өч төчнөөн жил ажилласан хүмүүс. Тэр хүмүүстэй бага тэтгэвэр авч байгаа хүмүүсээ адилтгаж болохгүй биз дээ” гэх мэтийн гомдол тоочоод байгаа.

Тэгвэл үүнд С.Мөнхчулуун байр сууриа илэрхийлжээ.  Тэрбээр “Тэтгэвэр тэтгэмжийг нэмэх нь зөв. Гэхдээ зарим иргэд 1.5 сая төгрөг түүнээс дээш төгрөгийн тэтгэвэр авдаг гэж байгаа. Харин тэтгэврийг нэмэгдүүлэх төсөв гэдэг хязгаартай. Тиймээс хавтгайд нь ижил хэмжээтэй нэмэх биш бага тэтгэвэртэйд нь их, их тэтгэвэртэйд нь бага нэмбэл зохилтой. 350 000 төгрөгийн тэтгэвэр авч байгаа хүмүүс бага төлсөндөө биш эрт тэтгэвэрт гарсандаа л бага аваад байгаа. Төгрөгийн ханш тасралтгүй унаж байгаатай холбоотой тухайн үеийн тогтоолгосон тэтгэвэр нь цаас болчихсон хохирогчид юм. Тиймээс тэтгэврийн зөрүүг ойртуулж ахмадуудынхаа хохирлыг багасгаад цаашдаа бүх тэтгэвэрт инфляци тооцож явах хэрэгтэй” гэжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Вт Хүн болгон л нэг юм ярихын
IP:64.119.26.70  2022-01-28 14:37:27
Дуучин Сарантуяа машин ачдаг Тасганы овооны дунд байдаг машин ачдаг юмыг дуучин Сарантуяагийнх ажиллуулдаг гэж байна.
IP:122.201.21.243  2022-01-28 17:24:46
zochin zov l helj baina tsenzuurtei handah ni zov shuu
IP:87.214.24.143  2022-01-28 19:50:48
DfwGP seroquel
IP:94.154.189.67  2022-02-05 04:34:51
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.