Иргэд: Сайжруулсан түлшний илчлэг муу, үүрмэгжсэн, асахдаа муу байна

2022/01/28
Share |
Хүмүүс:
Иргэд: Сайжруулсан түлшний илчлэг муу, үүрмэгжсэн, асахдаа муу байна

Нийслэлийн агаарын бохирдол ихсэж, утаа буурахгүй байна. Үүнд холбогдох албаныхан хийгээд иргэд олон нийт янз бүрийн дүгнэлт хийж буруутныг хайсаар өдийг хүрлээ. Мөн утааг бууруулах, агаарын бохирдлыг багасгах олон төрлийн оносон оноогүй санал санаачлагууд хэрэгжүүлж, туршиж үзсээр. Эцэст нь төсвийн мөнгө үрэн таран болоод л дуусдаг. Өөрөөр хэлбэл, энэ хамгийн зөв шийдэл болсон гээд хэлчих хуруу дарамхан зүйлтэй л энэ цаг үетэй дахин нүүр тулчихлаа.

Сүүлдээ бүр агаарын бохирдлыг ихэсгэж байгаа нь иргэд элдэв янзын хог, хаягдал шатааснаас үүдэлтэй гэж албаныхан нь яриад сууж байх жишээний. Харин иргэдийн зүгээс өмнөх жилүүдтэй харьцуулахад сайжруулсан түлшний илчлэг муу, үүрмэгжсэн, уугилт их, асахдаа муу, утаа гарч байна гэж гомдол санал гаргаж байна

Тэгвэл Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын дэд дарга С.Даваасүрэн /2022.01.11/ өдөр дээрх хөндөгдөж байгаа сэдэвтэй холбоотой ярилцлага өгсөн байдаг. Түүний ярианаас үзэхэд, НМХГ-аас  “Таван толгой түлш” ХХК-ийн түлшний лабораторийн шинжилгээнд хяналт тавихад түлшний илчлэг  буурсан нь тогтоогджээ.   Энэ нь “Таван толгой түлш” ХХК мидлингээ маш ихээр нөөцөлж, гадаанаа удаадагтай холбоотой байх магадлалтай аж.

Мөн иргэд хөлдүү түлш ирж байгаа талаар гомдол гаргажээ. Үүнээс үзэхэд, сайжруулсан түлш чийглэг ихтэй байгаа учраас утаа ялгаруулж байх магадлал өндөр. Тиймээс “Таван толгой түлш” компанийнхан үйлдвэрлэж буй түлшний чийглэгт анхаарахад илүүдэхгүй аж.

Түүнчлэн, “Таван толгой түлш” компани нэг хэсэг ажиллахгүй, горим алдаж байсан. Түлшээ гадаа, байгалийн аргаар хатааж байсан тохиолдол ч бий гэнэ..

Ямартаа ч мэргэжлийн хяналтын шалгалтаар нийгмийн эмзэг бүлгийн иргэд хог шатааж байгаа зөрчил илрээгүй байна. Харин  “Таван толгой түлш” ХХК-аас гаргаж буй бүтээгдэхүүнийхээ технологийг сайжруулах шаардлагатай байгааг тодотгосон юм. Өвөл утаа ихсэхээр иргэдийг буруутгаж аргацаачихаад урин дулаантай золгочихдог. Эргээд технологи үйлдвэрлэлээ сайжруулж амжаагүй байтал дараагийн өвөлтэй золгодог. Ийм байдлаар явсаар л байх гэж үү.

М.АНХ-ЭНХ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
новш овоолго хог нүүрс шатаалгачихаад юу солиороод байгаам вэ ?
IP:103.111.68.3  2022-01-28 12:43:36
zochin anchnaas n cheleedel baigaa yg standartaa barij uildverlel yvuulach estoig!!!, tanarriin gol buruu bol deerchi gorimiig er mordodggui ,tegeedel utaand daragdaj echest n ard irged buruuddag, tegeed dund n jaal bayjdag bitdee tanar.
IP:202.179.24.128  2022-01-28 13:55:30
Дуучин Сарантуяа машин ачдаг Тасганы овооны дунд байдаг машин ачдаг юмыг дуучин Сарантуяагийнх ажиллуулдаг гэж байна.
IP:122.201.21.243  2022-01-28 17:23:14
BeoEG buy seroquel without a prescription
IP:45.147.0.65  2022-02-02 22:57:18
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.