“Хит амьдралтай” МУСТА Э.Чулуунчимэг Алтан гадас одон энгэртээ гялалзууллаа

2022/01/28
Share |
Хүмүүс:
“Хит амьдралтай” МУСТА Э.Чулуунчимэг Алтан гадас одон энгэртээ гялалзууллаа

МУСТА Энхболдын Чулуунчимэгийг МУГЖ Т.Баясгалангийн дууг дуулж олонд танигдсан гэдэг ч тэр өөрөө урлагийнхан дундаа “хит” хүн л дээ. Хүмүүст таалагддаг имиж. Дуулсан дуу, уран бүтээл нь ч хит болж байдаг. Амьдрал, амжилт бүтээл нь олны дунд их хандалттай.

Бүсгүй хүний гоо үзэсгэлэн, эрхэмсэг оршихуй, амьдралын баяр жаргал, эх үрийн хайрын тухай дууг ихэвчлэн дуулдаг. Уран бүтээлээрээ уянгалуулж, уярааж чаддаг “бядтай” бүсгүй. Харин хувийн амьдралын тухайд нэлээн адармаатай. Хүмүүсийн янз бүрийн хэл ам тасрахгүй.

 

Гэхдээ л хэнээс ч гуйхгүй амьдралаа авч яваа ганц бие ээж.  Хамгийн сайн найз нь нөхөртэй нь нэр холбогдож, дэр нэгтгэсэн байхад уурлаж хорсож, өөрийгөө гээх нь бүү хэл амжилт арвинтай, амьдрал нь өнгөжөөд сайхан л явж байна.  Бүр болоогүй хүнийг уучилж, өнөөдрөөрөө амьдарч чаддаг чанга эмэгтэй гэдгээ ч харуулаад авлаа. Өнгөрөгч 12 сард болсон нийтийн дуучдийн шинэ жилд хүүхдийнх нь эцэгтэй гэр бүл болсон дуучин Мөнгөнцэцэгийн хамтаар зураг датуулсанаас нь харахад.Тэр зураг сенсаац тарьж чадсан шүү. 

 

Гэтэл тэр сенсаац намжаагүй байхад дараагийн сенсаац гараад ирлээ. Энэ бол Э.Чулуунчимэгийн Алтан гадас одонгийн шум. Шум тараад эхэлмэгц л зарим хүн төрд 40 жил ажилласан хүмүүсийг шагнадаг одонг арай л эрт өгч байна гэх зэргээр шүүмжилж эхэллээ. Олны үг ч ортой шүү. МУСТА цол тэмдэг нь уг нь яг л тохирч байсан юм. Гэхдээ одоо яахав. Өгч байгаа шагналыг авдаг л газар гээд дуучин бүсгүй мааань өчигдөр алтан гадас одонгоор энгэрээ мялаалаа. Харин энэ том хүндлэлийг дааж яваарай даа Э.Чулуунчимэг минь.

Н.Цацрал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
chinbolor Doodhoo evgui uner ortol shaaltssaniih yah ve bas
IP:202.9.47.16  2022-01-28 21:53:21
Zochin Uran buteeliin amjilt husye!
IP:192.82.68.201  2022-01-28 22:54:37
O Yum gants bie eej!! Nihortei bizde
IP:106.131.103.48  2022-01-30 15:09:11
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.