ХААН банкны үйл ажиллагаа доголдож эхэлсэн гэв үү

2022/03/22
Share |
Хүмүүс:
ХААН банкны үйл ажиллагаа доголдож эхэлсэн гэв үү

Монголын нийт иргэдийн олонхи нь үйлчлүүлдэг, орон даяар 547 салбар нэгжтэй, 2.6 сая харилцагчтай, “Бид харилцагчдынхаа санхүүгийн аяллын алхам бүрд хамгийн шилдэг, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэнэ” гэсэн уриатай ажилладаг ХААН банкны үйл ажиллагаа доголдож байгаа юм биш гэсэн хардлага төрж эхэллээ.

Ингэж хэлэхийн учир нь ХААН банкны хамгийн том хувьцаа эзэмшигчид солигдож эхэлсэн тухай шуугиан гарахтай зэрэгцэн ХААН банкинд данс эзэмшигч Монгол Улсын иргэдийн мэдээлэл гадаадын хар зах дээр үнэлэгдээд зарагдаж байна, ХААН банкнаас иргэд, ААН-ийн интернет болон мобайл банкны гүйлгээ хийхэд хүндрэл тулгарсан тухай мэдээллүүд гарах боллоо.

Тодруулбал, ХААН банкнаас тус банкинд данс эзэмшигч иргэд, ААН-үүдийн гүйлгээ хийх эрхийг хязгаарлаж, дансны хувийн мэдээллээ шинэчлэх, ингэхдээ ХААН банкны тооцооны төв дээр тухайн данс эзэмшигч иргэн, ААН-ийн удирдлага заавал биечлэн очих ёстой гэсэн шаардлагыг тавьж эхэлжээ.

Зүй нь бол XXI зууны цахим эрний цаг үед үнэхээр мэдээлэл шинэчлэх бол бүртгэлтэй утсаар нь дамжуулан иргэн, ААН-ийн бүртгэлийг шинэчилж болох ч заавал биечлэн очиж мэдээлээ шинэчлэхийг шаардаж, цахим гүйлгээ хийх эрхийг хязгаарлаж байгаа нь тус банк хэрэглэгчийнхээ эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа төдийгүй үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа эсэхэд эргэлзэхэд хүрч байна.

Олон жил интернет болон мобайлаар банкны цахим үйлчилгээ авч байсан иргэн, ААН-үүд гэнэтхэн нэг өглөө “блоклуулж”, банкин дээр ирж мэдээллээ шинэчлүүлээд үйлчилгээ ав гэсэн хариуг сонсоод үүнээс өөр ямар бодол төрөх вэ?

Гэтэл ХААН банк өөрийн цахим хуудсандаа ШИЛДЭГ ЦАХИМ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧ байгууллага гэж өөрсдийгөө өргөмжилсөн байх юм.

Монгол банк, тагнуул, хууль хяналтын байгууллагууд энэ асуудалд анхаарлаа хандуулахгүй бол дампуурсан банкны тоог нэгээр нэмж, Монголын нийт хүн амын 70%-ийн данс эзэмшигч иргэд хохирч, улс орны хэмжээнд эдийн засгийн болон санхүүгийн хямрал нүүрлэх бий дээ.

Эх сурвалж: https://www.ugluu.mn/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
иргэн ХААН банк ТАВАН БОГДкомпаныхаа машины лизингийг ХАС банкинд шилжүүлсэн.уЧИР НЬ ОЙЛГОМЖГҮЙ....
IP:49.0.130.24  2022-03-23 11:32:01
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.