Хүмүүс: |
Засгийн газраас гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан талаар Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд мэдээлэл хийлээ. Энэ үеэр
Тэрбээр "2011 оны хоёрдугаар сарын 10-нд Хөгжлийн Банк байгуулагдсан. Гол зорилго нь экспортыг дэмжих, импортыг орлох томоохон төслийг хөдөлгөх. Харамсалтай нь энэ банк байгуулагдаад Чингис бонд 1.5 тэрбум ам.доллар, Самурай бонд 30 тэрбум иен, Хөгжлийн Банк өөрөө 580 сая ам.долларыг босгосон. Бодлогын зөвлөл нь тэнд ажиллаж байсан гаднын зөвлөхүүдийг явуулсан. Ингээд улстөрчид Хөгжлийн Банкны ТУЗ-д ороод хуваагаад авчихсан гэсэн үг.
ТУЗ‑ийн шийдвэрээр энэ зээлийг тэр компанид, энэ гишүүд өг гэдэг схем рүү орсон. Шулуухан хэлэхэд, Эрдэнэтийн 49 хувийн хувьчлал, Дубайн гэрээтэй холбоотой бүлэглэл Хөгжлийн Банкан дээр ажилласан. Тийм учраас Хөгжлийн Банктай холбоотой асуудлыг гаргаж тавьсан.
Өнөөдөр ил болоод байгаа 20-иод улс төрч бол мөсөн уулын дөнгөж орой нь. Үүний цаана манай нэр бүхий томоохон улстөрч, бизнесменүүд байгаа. Сонгуулийнх нь зардлыг төлөөд утсан хүүхэлдэй болгосон улстөрчид тэдний араас гарч ирнэ" гэв.