Хүмүүс: |
Хамгийн хөрвөх чадвартай утга уянгын хаан бол Ц.Элбэгдорж. Ам хэлээрээ ч ажил үйлс, хувь хүний пиар мэдрэмжээрээ ч таануус түүнийг барж идэхгүй. Женко мянга булчин шөрмөсөө зангируулсан ч турилаах ч юм шиг хун ч юм шиг хачин хоолойтой, уран яруу ярьж чадах ч биш. Гахайны явдал нь энэ олон жилийн дараа гамшиг болсонд мань эр бууж өгөхгүй үзэлцэж байна. Үндсэн түүх нь аймшгийн кино цаашаа. 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Дорнодын дархан цаазат Нөмрөгт 60 гаруй бодон гахайн сүрэг нялх тоорой юутай хээтэй нь нисдэг тэрэгнээс буудаж Улаанбаатар руу зөөж дээ. Тэрийг идлээ гээд нээх залуужаад, нуруу нь өндөр болоод өнгө зүс нэмсэн юм бол алга.
Сүрхий боловсролтой айхтар гүйлгээ ухаантай хүн боловч ан, авны хорхой, садизм байдлаар эгогоо хооллодог юм биз дээ. Сонирхолтой нь тухайн үед одоогийн эрхэм гишүүн П.Анужин цуг аялж явсан ч гэх. Ардын дуу гэдэг шиг ардын яриа шүү, цагдаад дуудаж магад гээд скрин шот хадгалчихлаа. Тухайн үед “100 эрхэм” нэвтрүүлгээр тв болгоны эфирээр залардаг байсан монголын ганц ухаалаг бүсгүй имижтэй энэ бүсгүй нэр холбогдоогүй нөлөө бүхий эр хүн ховор л доо. Ямар үзсэн биш. Сайхан хүүхнийг хов чимдэг гэгч л болсон. Олны үг ортой. Чадалтай эр хүн заавал хажуудаа нэг хүүхнийг биет болон биет бусаар нэр холбогдон чирдэг монгол уламжлал Чингис хаанаас улбаатай. Олон хатантай хаан хүчирхэг гэдэг шиг олон бүсгүйтэй нэр холбогдож сүр хүчээ нэмдэг ч юм шиг. За тэгээд Эбитэй одоогийн жорлонгийн хатан хаан Ц.Оюунгэрэл ч холбогдож л байв. Эдгээр хэрэг явдлыг ингэсгээд орхиё. Харин АН гэгч сампирсан нам хэн нь эргэж эзэн сууж эмхлэхээ шийдэх гээд хуучны кадрууд зэр зэвсгээ агсаж байх шиг. Женко хүчирхэг багтай, Эби хүчирхэг масстай. Зун болохгүй ч зугаатай улс төр буцалж байна даа.
З.Пунцаг