Яагаад заавал Г.Майцэцэг гэж?

2022/05/16
Share |
Хүмүүс:
Яагаад заавал Г.Майцэцэг гэж?

Усанд хаясан чулуу мэт алга болдог ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн 7 хоногт бүсгүйчүүдээр фон хийн мэндчиллээ. Монголд байдаг ганц оёдолчин юм шиг имижтэй Г.Майцэцэгтэй хүзүү сээрээрээ хэлхэлдсэн шигээ зураг авахуулсан байх юм. Уучлаарай, өчнөөн баялаг бүтээгчид үндэснийхээ хэв маягийг дэлхийд гаргагч оёдог шиддэг бүсгүйчүүд байна. Харин тэд нулимс чангатай “Би оёж байна” гэж цээжээ дэлддэггүй, ерөнхийлөгч болгонтой найз хүмүүстэй найз бишдээ л загас мэт амьдардаг байх.

Юмаа оёвол оёоод оёмооргүй бол зүгээр сошиал инфлюсер ч юи уу улстөрчийн орон тооны бус зөвлөх ч юм уу олж хиймээр юм. Өрөвчхөн ард түмний сэтгэлзүй дээр тоглож үндсэн ажлаасаа бусад бүх ажлаар попордог жишиг эцэстээ үйлдвэрлэгчид рүү хүртэл халдлаа. Үзээд өгье чанартай ганц хувцас байдаг ч биш, энэ бүсгүйн тэр брэндэд нь. Будаач будаач гэхлээр сахлаа будав гэгчээр сүүлийн үед хөөсрөлийнх нь порц хэтрээд байна шүү.

З.Пунцаг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.