Хүмүүс: |
Яаж ч бодсон эрос Т.Ариунаагийн фэнүүд алгын чинээхэн тэр газарт багтана гэж үү дээ. Буянт-Ухаа спорт цогцолборт үзэгчдийг 10 мянгаар нь цуглуулж байсан дуучин энэ удаад юунд даруу загнаж ВИП тоглолтын зар түгээв. Түүний фэнүүдэд тасалбарын үнэ хэд байх ч падлий биш л дээ. Яахав, вип нь 300к л юм билээ. Томчууд ээлж дараалан тоглолтын зар түгээж байгаа болохоор үзэгчид ирэхгүй гэж айсан юм болов уу. Стиль имижээ эрс өөрчилж барби зэрэгт хүрээд байгаа эрос хатагтайгаас энэнээс ихийг хүлээж байлаа. Шулуухан хэлчихлээ, яадаг юм. Эсвэл шинэ уран бүтээл сүртэй хийсэн ч биш гэж бодсон байж болох юм. Энэ зэргийн бэлтэй, чадалтай од хүн бяцхан халтуур хийе гэж хүсээгүй байлгүй дээ.