”Хөх Сүрэг” төсөл энхрий бяцхан үрсийнхээ баярыг тохиолдуулан ”Хоньтой жаалууд” урамшууллыг зарлалаа

2022/06/02
Share |
Хүмүүс:
”Хөх Сүрэг” төсөл энхрий бяцхан үрсийнхээ баярыг тохиолдуулан ”Хоньтой жаалууд” урамшууллыг зарлалаа

Бүх нийтийг малжуулах "Хөх Сүрэг" төсөл энхрий бяцхан үрсийнхээ баярыг тохиолдуулан "Хоньтой жаалууд" урамшууллыг зарлаж байна. 
Та бид Монголын ирээдүй хойч үе хүүхэд багачууддаа үндэсний өв соёл, мянга мянган жил өвлөгдөн ирсэн нүүдэлчин ахуй, үнэт баялаг болсон таван хошуу малаа өвлүүлэн үлдээх учиртай. Тэгвэл уламжлалт мал аж ахуйн салбарыг хөрөнгө оруулалтын цоо шинэ боломж болгон хөгжүүлж буй Хөх Сүрэг төсөл нь Эх үрсийн баярыг тохиолдуулан төслийн 2022 оны хаврын нэмэлт захиалагчдынхаа хүүхэд бүрд хонь бэлэглэх баярт шийдвэрийг гаргалаа. 
 Иймд  6-р сарын 12-ныг дуустал "Хөх Сүрэг" төсөлд хөрөнгө оруулаад хүүхдэдээ хундан цагаан "CONI" аваарай. 
Энэхүү урамшуулал нь хаврын нэмэлт захиалга буюу 4-р сарын 7-оос нь 6-р сарын 12-ныг дуустал хөрөнгө оруулсан захиалагчдад үйлчлэхийг анхаарна уу.
Мөн оролцож буй хүүхдүүд 0-12 настай байхыг анхаараарай.

 Энэхүү төсөлд хамрагдсанаар:
- "ХӨХ ҮҮР" аппликейшнээр дамжуулан орон зай, цаг хугацаанаас үл хамааран дэлхийн хаанаас ч өөрийн нэр дээр мал эзэмших,
- Эзэмшлийн малаа өсгүүлж авах,
- Нэмээд, өөрийн эзэмшиж буй малын ашиг шим болгож жил бүр мах, махан бүтээгдэхүүн, цагаан идээг тогтмол дүнгээр авах,
- Хөх Сүрэг төслийг түшиглэсэн ӨВ ҮҮР нүүдэлчин эко аялал жуулчлалын баазад жил бүр гэр бүлээрээ амрах,
- Үр хүүхдэдээ хэрхэн мал маллах, цагаан идээ хэрхэн бэлтгэх гэх мэт аяллын сонирхолтой хувилбараар танин мэдэхүй, өв соёлын боловсрол олгох боломжтой юм.

Хэрхэн нэмэлт захиалгад хамрагдах вэ?

- PlayStore, AppStore-оос ХӨХ ҮҮР /Khokh Uur/ аппликейшн татаж өөрийн утсандаа суулгах

  •  #Playstore_татах_холбоос:

https://play.google.com/store/apps/details...

  • #Appstore_татах_холбоос: https://apps.apple.com/mn/app/khokh-uur/id1612797301

- Өөрийн бүртгэлээ үүсгэхдээ өөрийн утасны дугаараар бүртгүүлэн баталгаажуулах код авах эсвэл гадаадаас бол өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ.
- Аппликейшний профайл цэсэд байрлах  хэтэвчээ урьдчилж цэнэглэснээр өөрийн сонгож буй төсөлд хөрөнгө оруулалт хийх боломжтой болох юм.
Захиалгын тоо хязгаартай тул та амжиж ирээдүйдээ хөрөнгө оруулаарай.
Холбогдох утас:  7277-7878, 9534-9999

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.