Хүмүүс: |
Олон нийтийн сүлжээнд өөрийгөө Чингис Хаан гэж зарлаж олны анхааралд орсон залууг хүмүүс андахгүй болсон. Өөрийн эцэг эхээс заяасан нэрээ сольж Чингис гэх хүндтэй нэрийг өөртөө өгсөн тэрээр Улсын их хуралд нэр дэвшээд амжчихсан сэргэлэн гар шүү. Түүнийг тойрсон балаг олон “Их эзэн Чингис хааны төрсөн өдрөөр түр саатуулах газар хоносон гэх шум ч явж байсан. Ингээд бодохоор үнэхээр л цоо эрүүл хүн биш гэж бодох ч эмэгтэй хүний тэнгэртэй гэж хэлэхэд буруудаад байхгүй биз. Харьцаж буй эмэгтэй дээ Хатан хэмээх нэр, цолыг өгөөд хэдэн өдрийн харилцаа үүсгэж байгаад солих түүнд хүмүүс бухимдлаа илэрхийлж байсан.
Тэгээд бүүр болоогүй саяхан дахин шинэ харилцаа эхлүүлсэн болохоо цахим хуудсаараа мэдэгдсэн нь өсвөр насны, насан хүрээгүй хүүхэд байсан нь хүмүүсийн улам бухимдлыг хүргээд байгаа юм. Олонд танигдах гэж хичээх энэ байдал улам даамжирсаар оддын өвчин тусчихсан Чингис төрийн хааны нэрийг гутаалаа. Одоо тэгээд Монголд од болох үнэхээр л амархан болчихсон болохоор зарим галзуучууд юу ч хийхээс буцахгүй болжээ.
Бэлтгэсэн:Н.Мишээл