Г.Мөнх-Эрдэнэ Баянхонгорт хэний эсрэг ”хуцав”?

2022/06/24
Share |
Хүмүүс:
Г.Мөнх-Эрдэнэ Баянхонгорт хэний эсрэг ”хуцав”?

Эш үзүүлэгч нутагтаа хүндлэгддэггүй гэгчийн үлгэрээр Улаанбаатарын галзуу ганц лайвчин Г.Мөнх-Эрдэнэ тус аймгаас сонгогдсон гишүүдийн иргэдтэй хийх уулзалтан дээр тайзнаас навс хөөгджээ.

Өмнө нь 2020 оны сонгуулийн нээлтэн дээр ч хүний зритeль, хүний тайзан дээр мэндчилгээ дэвшүүлэх нэрээр өөрийнхөө сурталчилгааг хийчихээд буугаад явсныг нь Баянхонгорчууд мартаагүй бололтой.


Саяхнаас АН намдаа хайр зарлан гүйж байгаа Г.Мөнх-Эрдэнэ бидон Ганбаа, мисс гишүүн Адьяа хоёрыгоо дэмжсэн үг шидэлж. Харин Г.Занданшатар руу дайрахаар бүлэг фанатууд бэлдсэн байж.  Баянхонгор аймгаас сонгогдсон гишүүд энэ өдрүүдэд тойргийнхоо иргэд, сонгогчидтой уулзаж, Үндсэн Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлаар санал бодлыг нь сонсож яваа юм. Аймгийн төвд зохион байгуулагдсан уулзалтын үеэр Ардчилсан намын бүлгийн даргын зөвлөх сэтэртэй Д. Мөнх-Эрдэнэ хэсэг нөхдийн хамт дайрч орон, эмх замбараагүй байдал үүсгэсэн нь энэ.


Д.Мөнх-Эрдэнэ заал тойрч лайв хийх үеэр Ардчилсан намынхан УИХ-ын дарга Г.Занданшатарын эсрэг захиалгат дайралтыг товлохдоо Баянцагаан, Шинэжинст сумдаас зохион байгуулалттайгаар иргэдийг зөөсөн гэдгийг нутгийнхны төлөөлөл хэлж байв. Д.Мөнх-Эрдэнийн лайв бичлэг эхлэр үеэр бөөн бөөнөөрөө орж ирсэн хүмүүс дуугаа хадааж байсан нь үүнийг нотлох шиг.

Иргэдтэй хийх уулзалт дуусах шатандаа орж байсан ч УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын зөвлөх Д.Мөнх-Эрдэнийн асуусан асуултад хүлээцтэй хандан, тодорхой хариултуудыг өгчээ. Тулгамдсан асуудлыг хэлэлцэх бус учир логикгүйгээр утсаараа давшлах Д.Мөнх-Эрдэнийг үйлдэлд танхимд суугаа иргэд бухимдаж, түүнийг заалнаас гарахыг шаарджээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
zochin Uneng l helj bna lee shtee
IP:202.180.216.83  2022-06-24 11:16:52
х Занданшатар харин буруу үг хэлж байна лээ, АН-ын гишүүн хүн яагаад үг хэлж байгаа юм гм. Зөвхөн МАНгарууд ярих эрхтэй болсон юм уу?? Хэт намчирхсан ажлын чадваргүй хүмүүс Монгол төрийг маань завхруулж байна
IP:119.40.98.26  2022-06-30 14:18:21
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.