“Луу хүрд” ХХК-ийн барилгын ажилтнууд барилгаас унажээ

2022/06/24
Share |
Хүмүүс:
“Луу хүрд” ХХК-ийн барилгын ажилтнууд барилгаас унажээ

Цагдаагийн байгууллагад “Хан-Уул Дүүрэг 17-р хороо Маршал таун хотхон дотор Барилгын өргүүр унаж 2 хүн унасан, 1 нь нас барсан гэх” дуудлага 2022.06.23-ны 16:00:25 цагт ирүүлснийг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Шалгалтаар тус дүүргийн 17 дугаар хороо нутаг дэвсгэрт байрлах “Луу хүрд” ХХК-ийн шинээр баригдаж буй барилгын гадна фасад хийж байсан тус компанийн 2 ажилтан ХАБЭА-г баримтлаагүйн улмаас  ажилтан “Б” эрэгтэй 37 настай, “Э” 35 настай эрэгтэй нар доош унаж “Б” нас барж, “Э” Яаралтай түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдээд байна.

Мөн ХУД-т баригдаж буй барилгын ажилтнууд өргөгч кранд дарагдсан бөгөөд тус хэргүүдийг ХУД-ийн цагдаагийн 1-р хэлтэс  үргэлжлүүлэн шалгаж байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Tadalafil buy tadalafil 5mg online buy tadalafil 10mg india buy tadalafil uk
IP:178.159.37.60  2022-06-24 15:56:06
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.