БНСУ дахь монголчуудын ”Нүүдэлчин Монгол наадам” Пусанд болно

2022/06/30
Share |
Хүмүүс:
БНСУ дахь монголчуудын ”Нүүдэлчин Монгол наадам” Пусанд болно

Пусан хот дахь монгол иргэд, Өмнөд Кёнгсан муж дахь монголчуудын "Тулга" нэгдлийн санаачилгаар "Нүүдэлчин Монгол наадам"-ыг БНСУ-д амьдарч буй монголчуудын дунд зохион байгуулах гэж байна. 

Наадам БНСУ-ын Пусан хотын Кымжон дүүрэгт байрлах Тэханбүлгюжугэжунг Хунбобса буддын хийдийн өмнөх Зүлгэн талбайд 2022 оны долоодугаар сарын 3-ны өдөр  болох юм. 

11 дэх жилдээ зохион байгуулж буй "Нүүдэлчин Монгол наадам"-ын Ерөнхий зохион байгуулагчаар "Намуун Трэйд" ХХК, "Солонгос-Монголын спорт, соёлын холбоо" ажиллаж, Ерөнхий ивээн тэтгэгчээр "Ханнарэ соёлын сан" тус тус ажиллан, Монгол Улсаас Пусан хотод суугаа Консулын газар, Кёнгсан муж дахь Монгол Улсын Өргөмжит консул, Чолла муж дахь Монгол Улсын Өргөмжит Консул, Эйр Пусан, Төрийн банк, Тур пон ХХК, Чаншин их сургууль, Кымжон нунхёп зэрэг олон байгууллага, хувь хүмүүс хамтран дэмжин оролцож байна.

Наадмын үйл ажиллагааг нээж урлаг, соёл, монгол морин циркийн үзүүлбэр зохион байгуулагдах ба Ерөнхий найруулагч, хөтлөгчөөр Данкүүк их сургуулийн Соёл урлагийн дээд сургуулийн 5-р дамжааны оюутан Т.Сэдэд, хөгжмийн найруулагчаар "Шувуу энтертайнмэнт"-ийн захирал Г.Бат-Эрдэнэ нар ажиллаж байна. 

Наадамд үндэсний бөхийн барилдаан, шагайн харваа, хүүхдийн наадам, олс таталт, гар барилдааны  тэмцээн, монгол дээлний ёслол зэрэг хөтөлбөр багтсан ба ирсэн хүн бүр сугалаанд хамрагдаж, азтай үзэгчийг Пусан-Улаанбаатар-Пусан чиглэлийн онгоцны тийзээр урамшуулах ажэ. 

Шагайн харвааны тэмцээнийг нийслэлийн Шагайн салбар холбооны Нарийн бичгийн дарга, Дун-А Их Сургуулийн докторант Ц.Энхтөгс зохион байгуулж, хүндэт зочноор Монголын шагайн холбооны ерөнхийлөгч Ц.Энхбат хүрэлцэн уригдажн оролцох болно.

 


Наадмын видео бичлэгийг "MKor, Z Studio", фото гэрэл зургийг сэтгүүлч А.Навчаа нар тус тус хариуцан ажиллах ба үндэсний хоолны газрууд үйлчилгээ үзүүлж, банк санхүү, аялал жуулчлалын компаниуд, гоо сайхны эмнэлэг зэрэг байгууллагууд өөр өөрсдийн үйлчилгээгээ сурталчлан таниулахаас гадна морьтой болон үндэсний хувцастай зураг авах "Photo Zone" үйлчилгээ үзүүлэх аж. 

Наадмын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг 010-7403-6366 болон 010-4470-0809 тоот утаснаас лавлаарай.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
fzqJJTKx 555
IP:5.230.70.49  2022-07-26 19:16:28
fzqJJTKx 555
IP:5.230.70.49  2022-07-26 19:16:30
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.