Хүмүүс: |
Дуу хоолой байгаа байдлын хувьд олон хүмүүсийн зүрх сэтгэлийг татаж буй энэ цагийн алдартан бол дуучин Чойжоо билээ. Түүний уран бүтээл олон талруу чиглэж хүмүүсийн дотоод сэтгэлийн утсыг хөглөсөөр байдаг. Тэгвэл энэ жил зохион байгуулагдаж буй “Яг түүн шиг” шоунд оролцсоноор түүний өөр нэгэн шинэ төрх олон хүмүүст ил тод болон гарч ирсэн билээ. Түүний хаана ч хэзээд жаргаж чаддаг энэ байдал нь үзэгч олныг ховсодсон байх. Хүнд авьяас байхаас гадна хүн чанар их чухал гэдгийг бүрэн утгаар нь “Яг түүн шиг” шоугаар мэдрүүлж чадаж байна. Монголын ирээдүй хойч болсон олон залуус Чойжоогоос үлгэрлэнэ гэдэгт итгэлтэй байна.
Тэгвэл өчигдөр болсон 9 дүгээр дугаарын шоугаар тэрбээр олон түмэнд хэр хандалттай байгаагаа харуулаад авлаа. Шоуны бэлгэдэл болсон Амараа дахин баазараар сонгогдож нэрэмжит ёсоор түрүүлдэг уламжлал үргэлжилсээр. Харин үзэгчдийн хувьд энэ байдал шударга санагдаагүй бололтой. Шүүгчдийг буруу шүүсэн гэх хар масс олон байлаа. Харин дуучин Чойжоо эмэгтэйчүүддээ ялагчийн суудлаа тавьж өгсөөр л байна. Тэрбээр сүүлийн 10-р дугаарт ялж чадах болов уу?