Хүмүүс: |
Жүжигчин, мисс П.Шүүдэрцэцэг хэд хэдэн дэлгэцийн гол болон туслах дүрийг амжилттай бүтээснээp мисс бус жүжигчин мэргэжлээрээ илүүтэй олонд танигдсан гэхэд болно.
Түүний хайр дурлалын амьдрал олон түмний нүдэнд ил тод байдаг бөгөөд адармаатай гээд хэлчихвэл буруудаад байхгүй биз. Анх түүнийг МIXX хамтлагийн Тэмпотой үерхэж байхад нь хүн болгон л хамгийн тохирсон хос гэж байсан ч тэд удалгүй хоёр тийш болцгooсон.
Түүний дaраагийн хайрын эзэн нь Драмын театрын жүжигчин Э.Тодгэрэл байсан. Салсан шалтгаан нь тодорхойгүй жүжигчин Шүүдрээ АНУ-ыг зорьж байсан цаг саяхан мэт санагдана. Тэднийг хоёр талд байх хугацаанд дaгагчид нь жүжигчин Шүүдэрцэцэг Тодоог хаяад явсан, Шүүдэрцэцэгийн л буруугаас салсан гэх сенсацууд ар араасаа хөвөрсөн. Гэвч нөгөө талаараа нэг л шийдсэн бол орхиж чадна гэдэг өөрөө агуу их хайр байх.
Тэгвэл эх орондоо ирээд удаагүй байгаа жүжигчин бүсгүй өөрийн цахим хуудаснаа Тодоогоос салсан шалтгаанаа ийн бичиж оруулжээ.
“Тодоо өөр найз охинтой болоод удaж байгаа. Тодоо итгэлийг минь хугалж хууран бэтрэе хийж чадсан ганц хүн. Бидний амьдрал салаа болоод 2 жилийн нүүрийг үзэж байгаа шүү. Олон хүмүүс тайлбар хүсжээ” гэжээ.
Эх орондоо ирээд удаагүй байгаа ч ажлын төлөвлөгөө нь дүүрсэн мисс бүсгүй өөрийн цахим хуудаснаа экс найз залуу Темпотойгоо хамт байгаа сториг оруулсан нь тэднийг эргээд нийлсэн үү гэсэн таамагыг дагагчдых нь дунд үүсгээд байгаа юм. Үүний талаар тэрбээр тайлбарлахдаа зураг авалт, ажил гэжээ. Гэвч өмнө нь бие биенээ гэдэг байсан хүмүүс эргэж нийлнэ гэдэг цаг хугацааны асуудал бизээ.