“Бурханы хишиг” эхэсийн уураг олон хүнд амьдрал бэлэглэсээр...

2022/08/18
Share |
Хүмүүс:
“Бурханы хишиг” эхэсийн уураг олон хүнд амьдрал бэлэглэсээр...

Алс холыг харуулдан зогсох  өвгөн тоорой,  үзэсгэлэнт өнгөө өөрчлөн ягаарах тэнгэрийн хаяа, өнгийн чулуугаар дүүрэн нууцлаг толгод юуны учир оршин тогтном бэ... Алтан хараацай өмнүүр сүлжин нисэлдэх шиг зөн совин, сэтгэлийг далдаас хөтлөх учиг цулбуур хаанаас зорин ирнэм бэ... Ор санаандгүй явахад зогтусган бодолд оруулах тэр л агшин, огтоос танихгүй хэн нэгнийг үхлээс аврах гэнэтийн дуудлага,  тайлбарлаж боломгүй мэт ийм зүйлсийг ч сэрж мэдрэхийн догдлолоор хүлээн авах ямархан нууцлаг агаад өөриймсөг нандин бэ?

Данзанпэрэнлэйн Бямбадэлгэр доктор гэж энэ эрхэм тайван налгар зантай. Амьдралын аар саарханд үүртэж түүртэн бухимдаж явдаггүй уужуухан нэгэн. Эгэл өдрүүдээс сайхныг нь олж харж, инээд хошигнолоороо чимж явах дуртай. Тиймдээ ч сэтгэлийн жаргалыг өөрөөсөө ундруулж, өрөөл бусдад бас харамгүй хайрладаг өглөгтөн. Хүмүүс жаргах биш, жаргалтай болж харагдах гэж  өрсөлдөх болсон энэ цаг үед иргэншлийн хуурамч багийг хуу татах хүч бол байгаагаараа байх, буй амьдралаас сайн сайхныг олж мэдрэх, тэр цэнэгээр илч гэрлээ нэмж энгүүн төгөлдөр явах учир утга ажгуу. Тийм ч болохоор амьдралын хүлээснээс ангид, сэтгэлийн эрх чөлөөг эдлэхийн эрдэм ухааныг шүтэж, энэ замд шударга болоод хөдөлмөрч байхыг үр ачдаа тэрбээр захьдаг. Байгаль, хөдөөх ахуй түүний таашаалт орчлын нэг талбар. Их усны мандалд бодлоо хөвүүлэн зогсох, шөнийн оддын гэрэл дор хээр хонох, байгалийн өвөрмөц тогтцыг олж мэдрэн ажиглаж суух дуртай.  Түүнд нэг араншин байдаг. Энэ нь санаснаа гүйцээх адгуу хүсэл, тэр хүсэлдээ дийлдэн хязгааргүйн чинадад тэмүүлэх эцэшгүй эрэл. Далд увдис мэдрэмжийнхээ гэрлээр өвчнийг анагааж, бурууг тэгшилж, булингарыг тунгалагшуулах тэр давтагдашгүй эрдэм нь. Бас сэтгэл дундуур татаад явчихдаг амарлингуйг түүнээс мэдэрдэг. Тэр нь чухамдаа санаан зоргын бус амьдралын бартааг сэтгэл түвдэлгүй хүлээж аваад эвлэгхээн шийддэг эрс шулуухан зан нь, хэцүү бэрхийн өмнө сөгдөлгүй давах ноён нуруу, их хат тэвчээр ухаан билээ.

 “Мөнх дом” сувиллын захирал, АУ-ны доктор профессор,  Далай их алтан домч Данзанпэрэнлэйн Бямбадэлгэр гэж энэ хүн амьдралынхаа 60 гаруй жилийг анагаах ухааны түвэгшилтэй хөдөлмөрт зориулж, хүн зоныг эмчлэн илааршуулах ариун үйлсэд сэтгэл урвалгүй зүтгэж яваа их эмч. 1963 онд Анагаахын техникум, 1973 онд Анагаах ухааны дээд сургуулийг дүүргэж, 1986 онд Ординатурт суралцан, өөрийгөө нээн хөгжүүлэх зорилгоо хэзээ хожим ч орхилгүй Солонгос улсад зүү эмчилгээний, Энэтхэг улсад энергийн эмчилгээний сургалтуудыг эзэмшсэн хөрвөх чадвартай хөтөлгөө морьтон. 1962 оноос Найлайхын хүн эмнэлэгт дотрын эмч, Өмнөговь аймгийн Баяндалай сумын хүн эмнэлгийн салбарын эрхлэгч,  Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн эрхлэгч, 1980 оноос Улаанбаатар хотын Халдвар судлалын үндэсний төвийн сэхээний тасгийн эмч, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, АУДэС-д багш, 1994 оноос эмчилгээ, гоо сайхны “Ялма” төвийн ерөнхий эмчээр, харин өдгөө “Мөнх дом” сувиллын захирлын хариуцлагатай албыг хашиж буй. Тэрбээр ард түмний гавьяат эмч хэмээх эрхэм алдартай. Бурууг засч зөвийг чиглүүлэх хур ухаантан, хувиргах их шидтэн байх зам мөрийг өөртөө бий болгосон домч байгаад зогсохгүй сүнс, дом заслын томоохон судлаач, цэцэн ухааны шүлэгч, шог зохиолч хүн.

Эх барих, хүүхэд, эрчимт эмчилгээ, дотор, халдварт, уламжлалт эмчилгээ гээд эзэмшсэн мэргэжлүүдийг нь харахад энэ эрхэмийн ажиллаж ирсэн анагаах ухааны салбар хүрээ, мэдлэгийг чадвар болгосон бодит туршлага чухамдаа хүн оюун сэтгэлгээний чадамж цараагаа хэрхэн удирдаж, нээн тэлж болдогийн үлгэр дуурайллыг бэлхнээ илтгэдэг. Амьдрал хүнийг алхам бүрт сургасаар л байдаг. Басхүү хүнийг цаг ямагт сорьж шалгасаар байдаг ажгуу. Эмчийн ажил үйлсийнхээ 30 гаруй жилийг европ эмнэлгийн зорилгод зангидаж, алсын дуудлагын эмчээс аваад  тэр цагийн хүнд бэрх нөхцөлд халдварт өвчин ид дэгдэж байсан цаг дор дотрын эмч, сумын хүн эмнэлгийн салбарын эрхлэгч, Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасгийн эрхлэгч, Халдвар судлалын үндэсний төвийн сэхээний тасгийн эмч, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга гээд хийгээгүй алба ажил үгүй. 

Анагаах ухааны дээд сургуульд багшилж байсан 1990-ээд оны үесэн. Сэтгэл дотрыг нь даллаж дуудаад байдаг далдын нэгэн увдис, хүслийн нэгэн дуудлага түүнийг багшийн ажлаа онхид орхиход хүргэжээ. Замын дунд эргэлзэж тээнэгэлзэх сэтгэл огт төрөөгүй нь хачин. Замын гол дээр эргэцэлгүй орхимоор санагдвал онхид үлдээж чаддаг, ор санаандгүйгээс шинийг бүтээж чаддаг энэ л араншиндаа яагаад ч юм өөрөө бас дуртай. Ингээд Анагаахын дээд сургуулийн багшийн албаа орхиж хувийн секторт хүсэл мөрөөдлийнхөө гүүрээр анхлан зорчсон тэр жил 1994 он байсан юм. Энэ бол бурханы хишиг- эхэсийн уураг хэмээх эмчилгээг эх орондоо нутагшуулан, химийн хор нөлөө бүхий эмгүй эмчилгээгээр хүн ардыг эрүүлжүүлэх нөр үйлсийн эхлэл байсан билээ. Өдгөө амьдралын бэлэг, эмчилгээний гайхамшигт үр дүн болсон эхэсийн уургийн эмчилгээгээр олон зуун хүнийг өвчин энэлэл, зовиур шаналалаас нь ангижруулан эдгээж, олон сайхан амжилтын түүх бүтээж, зон олны хайр талархлыг хүлээж явна. Эмчилгээний  бодит үр дүнг мэдэрч, илааршин эдгэрсэн хүмүүсийн төлөөлөл болгож хоёр хүний сэтгэл бодлыг хуваалцлаа.

Намайг Отгонтуул гэдэг. Ойрын хамаатны эгч маань гулгаж яваад өвдөгнийхөө холбоос үеүдийг гэмтээгээд хагалгааны заалттай байсан. Гэтэл хүмүүс “Өндөр ээж” гэж авгайлдаг Бямбадэлгэр эмчийг санал болгосон гэсэн. Тэгээд эгч маань юун хагалгаа хийлгэх, амьд уургийн тариагаар эмчлүүлж сайхан болоод намайг “Чи ер нь охиноо энэ эмчид авчаачиж үзүүл” гэсэн. Миний охин 2016 онд төрсөн. “ДЦП” /дуудлагаар нь буулгав/ гэсэн онош буюу төрсний дараах харвалт гэсэн өвчтэй. Өндөр ээж ч гэсэн хүүхдийг багажаар татаж авахаар тархинд харвалт өгдөг гэж хэлж байсан. Баруун тархинд харвалт өгсөн болохоор дөрвөн мөчний саажилттай, явж чаддаггүй. Үүнээс гадна таталт өгдөг. Саажилт, таталт хавсарсан гэсэн үг. Охиноо төрснөөс хойш эмчлүүлэх гэж мөн ч олон газраар, олон эмнэлгээр явсан. Анагаахаар явахаар таталтын эм л өгнө. Таталт нь сэдрээд хүнд байна яах вэ, үр дүнтэй арга байна уу, туслаач гээд би чинь аргаа барна. Тэгэхээр эмч нар тунг нь нэмж өгөхөөс өөр аргагүй л гэдэг.  Үнэндээ насаараа эм ууж, үе үе татаж, саажилтиндаа  хүлээстэй, явж чаддаггүй өрөөл татанхай нэгэн  хэвээрээ байхаас өөр ямар ч аргагүй болсон. Ингээд Өндөр ээжийг эгчээсээ сонсчихоод очлоо. Эхэсийн уургийн эмчилгээнд эхний курс 10 хоног явсан. Өмнө нь явж байсан бүхий л газрууд эмнэлгүүдээс ийм өөрчлөлт ерөөсөө харж байгаагүй. Эхний 10 хоног хэрэглээд тархины бүх бага эсүүдийг өдөөж, тэжээж өгдөг адууны эхэсээс гаргаж авсан уургийг хэрэглээд миний охины таталт бүр эрс багассан. Хоёр дахь курс нь 15 хоног эмчлүүлсэн. Таталтын эмийг эхэндээ хавсраад явсан л даа. Гэхдээ бүтнээр биш таллаж, аажим маш бага дөрөвний  нэгийг уудаг болсон. Тархины бичлэгээр хүүхдийн уналт таталт нь тодорхой гарч ирдэг. Бичлэгээр голомтод ямар ч уналт таталтгүй болж, 2 дахь курсийн дараа бүр таталт өгдөггүй болсон. Эмээ орхисон. 3 дахь курсээ давтан хийлгэсний дараа охин маань бүр их өөрчлөлт мэдэрнэ гээд би үнэхээр зол жаргалтай, баяр хөөртэй байна даа. Энэ бол зүгээр нэг таамаг биш, тархины бичлэг хийгээд бодит байдал дээр эрс өөрчлөлт, эдгэрэл илааршилтийг мэдэрж байгаа, нүдэн дээр минь миний охин эрүүл болж байгаа үзүүлэлт, үр дүнтэй эмчилгээ гэдгийг би тал бүрээр нь баталж чадах учраас уналт таталттай хүүхдүүдтэй зовж шаналж байгаа ээжүүдийг уриалж, тэдэнд энэ мэдээллийг хүргэхсэн, нэг ч болсон хүүхэд эрүүл болж гэр бүлдээ аз жаргал авчраасай гэж хүсч байна. Хортой эмнээс салж чадлаа. Биед хор нөлөөгүй, уургийн эмчилгээгээр охин минь эрүүлжин өндийж байна. Дөрвөн мөчний саажилттай болохоор явж чаддаггүй. Эмч маань миний охиныг аажимдаа явна аа, гишгиж алхдаг болно оо, жаахан хугацаа орно, зугуухан явж эхэлнэ гэж хэлсэнд нь маш их баярлаж байна.

Би Гандантэгчэнлин хийдийн лам, зурхайч Энхболд байна. Би нурууны суулттай, маш их өвддөг байсан. Угаасаа нурууны өвчин чинь их ужиг болохоор маш удаанаар шаналж зүдэрдэг, хөдөлгөөн хязгаарлагддаг, ажил төрлөө  хийж чадахгүй, босох суух хэвтэх алхах альч хөдөлгөөнийг арай гэж хийдэг үе байсан.  Нуруунаасаа үүдээд хөл рүүгээ өвдөнө. Үе нэлэнхүйдээ хөшиж сүүлдээ хөл гарын үе мултрахад хүрсэн. Бариач, уламжлалт болон европ эмч эмнэлэг гээд яваагүй газар байхгүй. Тэгээд энэ амьд ургийн эмчилгээг хийлгээд их сайхан болсон. Амьд уураг буюу эхэсийн уургийн тариаг курсээр хийлгээд өвдөхөө байсан. Одоо би жил бүрийн хавар биеийн эд эс сэргэх шаардлагатай цагаар эхэсийн уургийн тариаг хийлгэдэг болоод удаж байна. Тариулсны дараа бие халуу дүүгээд л хачин сайхан болно. Энэ уургийн эмчилгээ бол тухайн нэг өвчинд биш, хүний биеийн бүх эд эсийг нөхөн төлжүүлэх, илч энерги өгөх, шим тэжээл, шаардлагатай эрдсүүдээр хангах маш их ач тустай. Олон жил үр шимийг нь өөрийн биеэр хүртэж мэдэрсний хувьд ёстой шүтэж явдаг эмчилгээ дээ. Бямбадэлгэр эмч олон хүнийг, олон төрлийн өвчнийг эдгээж илааршуулж байгааг бид бүхэн дэргэдээс нь харж мэдэрч бахархаж явдаг. Эмчлүүлж байхад янз бүрийн хүмүүс ирэхийг бид чинь зэрэгцээд л эмчлүүлэхдээ харна шүү дээ. Гүн хөлдөөд арьс нь том талбай эзэлчихсэн, хагалгаагаар хөлдсөн хэсгийг зүсч авч арьс нөхөх эмчилгээ хийлгэхээс өөрцгүй болсон хүнийг уургаараа бараг сорвигүй эдгээсэн. Гадаадад эмчлүүлэх заалттай, өндөр төлбөр, маш олон сая төгрөгний зардал хэрэгтэй болчихоод тэнгэр хол, газар хатуу яваа олон хүнийг амьд уургийн тариагаараа эмчлээд л эх орондоо, цөөхөн хэдхэн төгрөгөөр төгс сайхан эдгээчихэж байна. Ийм бодит түүх маш олон. Бөхчүүд хөл гарын гэмтэл, аливаа эрсдлийн үед зорьж их ирцгээдэг юм билээ. Хүмүүс Бямбадэлгэр эмчийн энэ аврал буянтай үйлсийг мэднэ дээ, ам сайтай байцгаадаг. Би олон жилийн өмнө танилцаж, эмчлүүлж сайхан болоод одоо хэр энэ уургийн тариагаа урьдчилан сэргийлэх, биеэ эрч хүчтэй эрүүл байлгах,  эрдэс уургийн хангалттай сайхан тэжээлээр хангах зорилгоор жил бүр эхэсийн тариагаа хийлгэчихдэг болсон болохоор намайг ингэж ажил хөдөлмөрөө ядрал зүдрэлгүй өвчин эмгэггүй хийж, эрүүл цоглог амьдарч яваагийн минь учир ундарга бол энэ амьд уураг юм шүү гэж л шүтэж явдаг даа.

Эхэсийн уураг буюу бурханы хишиг амьд уургийн эмчилгээ гэж юу вэ? Амьтны гаралтай, ялангуяа эхэсийн гаралтай  уураг нь хүний зайлшгүй нөхөгдөх энергийг нөхөж өгдөг учир энэхүү уургийг хэрэглэж байгаа үед хүний хүч чадал сэргэн, өвчний явц саармагжиж, арьсны өнгө гэрэлтэн сэргэж, булбарай зөөлөн болдог. Эхэсийн уургийг эмчилгээнд хэрэглэж байгаа үед хүний биед үүссэн эмгэгшилт процесс нь бага зэрэг сэргэн өвчнийг хөдөлгөх боловч хэд хоногийн дараа аажмаар илааршин өвчин бүрэн намддаг. Харин хүний биед үүссэн эмгэг процесс хэдий чинээ удаан ужиг үргэлжилсэн байна, төдий чинээ удаан эдгэрэлт өгдөг учир эхэсийн эмчилгээг 15-25 хоног, зарим үед 3-6 сараар тасралтгүй уух, дусаах, тарих шаардлагатай болдог. Ер нь орчин үед химийн хортой гэх эм бэлдмэлээс аль болох зайлсхийж, ургамал болоод амьтны гаралтай эм бэлдмэлээр эрүүлээр ээмчлэхийг илүүд үздэг болжээ.  Эхэсийн уургийг ер бусын ид шидтэй мэтээр буруу ойлгож болохгүй. Учир нь хөгширсөн болон эмгэгшсэн эд эсийг залуу эд эсээр халан нөхөн төлжүүлдэгт л хамаг учир нь байгаа юм. Шинэ залуу эсүүд нөхөн төлжсөнөөр бие сайжирч, өвчин илааршин, хүний тэнхээ тамир хүч эрчим, царай зүс нь амархан сэргэдэг. Хүний бие махбодын бодисын солилцоонд зайлшгүй оролцож, үүний үр дүнд эд эсийн нөхөн төлжилтийг түргэсгэж байдаг хүчин зүйлүүдийн нэг бол уураг. Эрт дээр үеэс уургийг амьдралын эх булаг хэмээн үздэг байжээ. Амьдрал тэтгэгч олон төрлийн идэвхтэй уурагт нэгдэл, амин хүчил, мөн 8 төрлийн нөхөгдөшгүй микро элемент, пептитүүд хийгээд бусад чухал элементүүд нь халдвар, хавдар, гэмтэл, туяаны эмчилгээ болон экологийн зарим сөрөг үйлдэл зэргээс үүссэн бүхий л өвчнийг анагаахад биеийн эсэргүүцлийг дэмжин сайжруулах маягаар  илааршуулсан  амжилтын түүхүүд арвин. Энгийн ядаргаанаас аваад эдгэрэшгүй гэгдсэн хорт хавдрын оноштой өвчтөн гээд  олон зуун тохиолдлыг илааршуулсан бодит түүхийн эзэн Бямбадэлгэр эмчтэй 88632367, 91192367 дугаараар холбогдож энэ насны эрхэм жаргал эрүүл явахын цог хийморийг өөртөө нээгээрэй.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Diflucan diflucan pills for sale diflucan tablets australia buy cheap diflucan online 3 diflucan pills https://diflucan.life/ where to get diflucan without a prescription
IP:178.159.37.60  2022-08-18 14:53:44
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.