Хүмүүс: |
Хөгжмийн зохиолч Б.Долгион өчигдөр (2022.09.13) бусдын халдлагад өртөж, эмнэлэгт хүргэгджээ.
Тодруулбал, цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт 67 настай Д бусдад хутгалуулсан гэх мэдээлэл иржээ.
Дуудлагын дагуу албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад, 70 настай эрэгтэй Б нь архидан согтуурсан үедээ хохирогч Д-тэй маргалдаж, улмаар хутгалж гэмтээсэн нь тогтоогдсон байна. Тэрбээр архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан гэх бөгөөд хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Судалгаагаар, нийт үйлдэгдсэн гэмт хэргийн дийлэнх нь согтуугаар үйлдэгдсэн байдаг бөгөөд энэ тоо баримтыг дагаад гэр бүлийн хүчирхийлэл, хүний амь нас хохирсон хэргүүд нэмэгдэж байдаг.
Иймд, иргэд архи, согтууруулах ундааны хэрэглээгээ хянаж, болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.