Кара Делевиний бэлгийн амьдралын тухай баримтат кино ЦАЦАГДАНА

2022/11/14
Share |
Хүмүүс:
Кара Делевиний бэлгийн амьдралын тухай баримтат кино ЦАЦАГДАНА

Загвар өмсөгч Кара Делевиний "Planet Sex" баримтат киноны анхны тийсер Youtube-д тавигджээ. 

Зургаан хэсгээс бүрдэх баримтат кинонд дэлхий дахинаа бэлгийн амьдралын хэв маягийн тухай хэрхэн судалдаг, соёлын ялгаанаас үүдэн хэрхэн хүлээн авдаг тухай өгүүлэх аж. Мөн Кара Делевиний бэлгийн амьдралын тухай нээлттэй гарах бөгөөд үзэгчдийн зүгээс хүлээлт өндөртэй байна. 

Олон нийтэд цацагдаад байгаа трейлерт Кара Делевинь Лос Анжелесаас Токио хүртэл бэлгийн амьдралын үзэл баримтлал, соёлын ялгааг мэдэхийн тулд аялалд гарч байгаа хэсэг гардаг. Мөн Drag Queen-үүд болон секспертүүдтэй уулзаж, мастурбацийн семинарт оролцох тэрээр өөрийгөө бэлгийн боловсролын талаар дутуу мэдээлэлтэй явдгаа хүлээн зөвшөөрсөн байна. 

Кара өөрийгөө pansexual хэмээн тодорхойлсон байдаг. Энэ нь эрэгтэй, эмэгтэй аль аль хүйсийн хүмүүст романтик байдлаар татагддаг хүмүүсийг нэрлэх нэршил бөгөөд эдгээр хүмүүс бусад хүмүүсийг хүйсээр нь ялгаварладаггүй. 

Эцэст нь Кара "Энэ аялал миний нүдийг нээсэн гэж хэлж болно. Үнэнийг хэлэхэд, энэ нь надад хэрэгтэй юм шиг санагдаж байна. Магадгүй эдгээрийг би камерын өмнө хийхгүй.  Үүнийг бусад хүмүүсийн төлөө хийхийг хүссэн. Гэхдээ өөрийнхөө хувьд би маш их мэдлэг авсан. Үүнийг хийхээсээ өмнө би бусадтай харилцах харилцаанаасаа нэг алхам ухарсан. Амьдралынхаа зарим зүйлсийг засаад, дараа нь урагшлах шаардлагатай байгааг ухаарсан" гэжээ. 

Түүний энэхүү баримтат кино арваннэгдүгээр сарын 29-аөөс эхлэн "Hulu" сувгаар цацагдах ажээ. 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Lynell Hakala Hi factnews.mn Webmaster, exact same listed here: Link Text
IP:154.22.47.186  2023-01-20 12:50:18
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.