Прокурорууд ”YG Entertainment”-ийн Ян Хён Сог-т гурван жилийн ЯЛ төлөвлөжээ

2022/11/14
Share |
Хүмүүс:
Прокурорууд ”YG Entertainment”-ийн Ян Хён Сог-т гурван жилийн ЯЛ төлөвлөжээ

"YG Entertainment"-ийн захирал асан Ян Хён Сог-т холбогдох шүүх хурал өнөөдөр буюу 2022.11.14-ний өдөр Сөүл хотын төв дүүргийн шүүхэд болжээ. 

Түүнийг "iKon" хамтлагийн ахлагч асан реппэр B.I-ийн хар тамхины хэргүүдийг нуун дарагдуулахыг оролдсон, мэдээлэгч Хан Су Хи-г заналхийлсэн хэрэгт буруутгаж буй. Прокурорууд түүнд гурван жилийн хорих ял оноох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бол түүний хамтаар яллагдагчаар татагдсан Ким-д хоёр жилийн ял оноох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. 

 

 

Ян Хён Согийн хувьд дэлхий дахинаа алдартай болсон Big Bang, 2NE1, Blackpink, Psy, Jinusean, 1TYM, Wheesung, Gummy, Seven, Winner, iKon, Tablo, Epik High, Lee Hi зэрэг уран бүтээлчдийг гаргаж ирсэн нэгэн. Тэрээр 2019 онд гарсан "Big Bang" хамтлагийн гишүүн Сын Ритэй холбоотой дуулианаас үүдэн захирлын албан тушаалаа өгсөн билээ.

 

 

Реппэр B.I-ийн хувьд 2021 оны тавдугаар сарын 28-ны өдөр Сөүл хотын төв дүүргийн прокурорын газрын хүчирхийллийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс түүнийг хар тамхитай тэмцэх тухай хуулийг зөрчсөн хэмээн цагдан хорьсон.

2021 оны наймдугаар сарын 26-ны өдөр болсон анхан шатны шүүх хурлын үеэр тэрээр марихуаныг хууль бусаар ашигласан, 2016 онд хууль бус LSD худалдан авсан зэрэг прокуророос мэдүүлсэн бүх хэргээ хүлээн зөвшөөрсөн.

2021 оны есдүгээр сарын 10-ны өдөр Сөүл хотын төв дүүргийн шүүх B.I-д гурван жил баривчлах ял, дөрвөн жилийн туршилтын хугацаа, 80 цаг олон нийтэд тустай ажил хийх, 40 цаг хар тамхины боловсрол олгох сургалтанд суух, 1300 ам. долларын торгууль төлөх ял шийтгэл ноогдуулсан билээ. 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.