Монгол чацарганыг дэлхийд таниулж буй Л.Саруултөгс

2022/11/15
Share |
Хүмүүс:
Монгол чацарганыг дэлхийд таниулж буй Л.Саруултөгс

“Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” номын орчуулгыг нийтэд хүргэсэн Л.Саруултөгс монгол чацарганыг дэлхийд таниулах их үйлсэд ханцуй шамлан оржээ.


Тэрбээр монгол минимал амьдралын хэв маяг, цомхон ухаалаг амьдрах арга барилыг анхлан таниулж, олон хүнд нөлөөлж чадсан билээ. Үүнээс гадна гоо сайхны зах зээлд 10 орчим жил туршлага хураасан бизнес эрхлэгч юм.


 

 

 

Бизнес эрхлэгч гэж байгаагийн учир нь чацарганы тос, адууны эхэсээс бүрдсэн “Саруул” брэндийг Японы зах зээлд гаргасан юм. Чацарганы тос, адууны эхэсээс бүрдсэн брэнд бий болгох саналыг эрүүл мэнд гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч олон жилийн туршлагатай Япон талаас түүнд санал тавьсан байна. Тус компани нь Япондоо хамгийн өндөр борлуулалттай байдаг Шоппчанел телевизээр өөрийн бүтээгдэхүүнийг борлуулдаг туршлагатай. Энэ телевизтэй хамтарч ажиллахад маш өндөр босготой байдаг.


 

 

Ингээд Японы мэргэжилтнүүд бүтэн жилийн турш чацарганы тос, адууны эхэсийг ашиглан чанартай бүтээгдэхүүн гаргах талаар судалгаа шинжилгээ хийсэн байна. Уг бүтээгдэхүүн нь 100 хувь монгол түүхий эдээр хийгдсэн байна. Орц найрлагын хувьд чацарганы тос, адууны эхэсээс бүрдсэн. Өөр ямар ч орц найрлага нэмээгүй байна.


Япончуудын судалгаагаар монгол чацарганаас Омега-7 буюу тэр бүр хоол хүнснээс авах боломжгүй найрлага ихээр байдаг байна. Энэ нь ханаагүй хүчлийн тос болох Омега-3, Омега-6-г бодвол Омега-7 нь халуунд тэсвэртэй, амархан исэлддэггүйгээрээ онцлог.


Энэ нь эрүүл залуу байхыг хүссэн хүн бүрд хэрэгтэй ба нас ахихын хирээр хүний биед багасаад ирдэг зүйл. Тиймээс чацарганы шүүс биш Омега-7-г үргэлж нөхөж байх чацарганы цэвэр тосоор гоо сайхны хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хийжээ.


 

 

Дэлхийд танигдсан Монгол брэндийг бий болгох ажил коронавирусээс болж хоёр жил есөн сар завсарласан ч энэ хугацааг ашиглаад Монгол адууны эхэсийг нунтаг хэлбэрээр нэмж оруулж, гоо сайхан, эрүүл мэндийн бүтээгдэхүүн болгож шинэчилж чадсан байна. Эрүүл мэнд, гоо үзэсгэлэнтэй байхын тулд бидэнд хэрэгтэй дийлэнх найрлага ганц энэ бүтээгдэхүүнд орсон учир олон төрлийн нэмэлт бүтээгдэхүүн, аминдэм уух шаардлагаггүй гэдгээрээ давуу талтай аж. Чацарганад л гэхэд Омега 3,6,7,9 витамин A,E,B,C цаашлаад "β carotin", "Lutein", "Amino" цөм багтсан байна. Өндөр чанар стандарттай Япон улсын үйлдвэрт бүтсэн энэхүү бүтээгдэхүүнийг Монголд одоогоор зарах төлөвлөгөөгүй байгаа ч цаашид арьс арчилгааны бүтээгдэхүүн болгож хөгжүүлэн, дэлхийн зах зээлд гаргах зорилготой байгаа аж.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
CanadianDrugs canada pharmacy world https://canadiandrugs.site/ canadian pharmacy online ship to usa
IP:178.159.37.60  2022-11-16 20:52:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.