Саатуулагдсан иргэдийг эрүүдэн тамлаж байна уу?

2008/07/03
Share |
Хүмүүс:
Саатуулагдсан иргэдийг эрүүдэн тамлаж байна уу?

Үймээнд оролцож баривчлагдсан хүмүүсийн эрүүдэн шүүж, тамлаж байна гэсэн мэдээлэл ирсэн юм. Цагдаагийнхан 718 хүн баривчлаад буйгаа мэдэгдсэн. Тэдний заримыг сулласан ч 72 цаг саатуулахаар авч явсан хүмүүсийг “Гол зохион байгуулагч аа хэл” хэмээн зодож, тамлаж байна гэсэн мэдээлэл тархаж байгаа юм. Ингээд манай сурвалжлах хэсэг Дэнжийн мянга дахь түр саатуулах байр руу байдлыг нягтлахаар явлаа. Саатуулах байрны хашаанд маш олон хүнийг явгалан суулгасан байна. Энд өглөө хүмүүсийг авчраад явгалан суулгаж, галуун цуваагаар алхуулж, бороохойдсон гэнэ. Хашааны гадаа саатуулагдсан иргэдийн ар гэрийнхэн байгаа бөгөөд гар утастайгаа баривчлагдсан зарим нэг нь "Зохион байгуулагчаа хэл гэж зодож, бороохойдож байна" гэсэн мессеж явуулж амжсан байна.
Одоо хүмүүсийг хоёр хуваан хашаанд суулгаад, үе үе бүхээгтэй машин орж гарч байгаа гэнэ. Хүмүүс нэмж авчирч байна уу, эсвэл өөр тийш зөөж байна уу гэдэг нь тодорхойгүй байна. Бас явгалан суусан хүмүүсийг нэг нэгээр нь дуудан хашааны мухар руу авч явах нь харагдаж буй ч яг тэр хэсэгт юу болж байгаа нь харагдахгүй, өндөрлөг газраас ч зураг авах боломжгүй байлаа.

Эх сурвалж: News.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.