Жүжигчин Т.Өөдөө, Ч.Ундрал нарт эротик кинонд хамтран тоглох санал иржээ. Тус киноны найруулагч нь залуу хүн бөгөөд `Үнсэлт`-ийг давсан эротик уран сайхны кино бүтээхээр зорьж байгаа юм байна. Харин дээрх хоёр жүжигчинд санал тавиад байгаа ч тэд хараахан шийдээ гаргаагүй байгаа аж. Т.Өөдөөгийн хувьд өмнө нь эротик кинонд тоглож байсан туршлагатай.
Киноны найруулагч одоогоор өөрийгөө нууцалж байгаа бөгөөд үйл явдлын хувьд хурц сэтгэл догдлуулсан төдийгүй нүцгэн биеийн гоо үзэсгэлэн, сексийн урлагийн гайхамшигийг тодруулж өгөхийг хичээсэн гэж ярьж байлаа.
www.factnews.mn