Хүмүүс: |
Үймээний үеэр баривчлагдсан 700 гаруй хүн Дэнжийн 1000 дахь урьдчилан саатуулах газарт байгаагаас заримыг нь суллаж эхлээд байна. Тухайлбал, тэнд саатуулагдаад байгаа насанд хүрээгүй 38 хүүхдийг өнөөдөрт нь багтааж бүгдийг суллана хэмээн ЦЕГ-ын даргын үүргийг гүйцэтгэгч н.Амарболд генерал мэдэгдлээ.
Мөн зарим хүмүүсийг хаанахын хэн болохыг нь тогтоож, гэм буруугүй нь нотлогдвол суллаж эхэлсэн байна. Түүнчлэн үймээний үеэр ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон зарим хүмүүсийг Ганц худаг руу шилжүүлж байгаа ажээ.
www.factnews.mn