`Дэнжийн 1000`-ын албадан саатуулах газарт хоёр хүн нас барсан бололтой

2008/07/05
Share |
Хүмүүс:
`Дэнжийн 1000`-ын албадан саатуулах газарт хоёр хүн нас барсан бололтой

Хоригдогсдод талх, цэвэр ус өгчээ. Улаанбаатар хотод болсон бослого үймээний улмаас тус хэрэгт оролцсон байж болзошгүй 800 гаруй хүнийг “Дэнжийн 1000″-ын албадан саатуулах төвд энэ сарын нэгнээс хоёронд шилжих шөнө барьж саатуулсан. Энэ тухай мэдээллийн мөрөөр манай сонины сурвалжлах баг өчигдөр “Дэнжийн 1000″-ын саатуулах төвийг зорьсон юм. Биднийг 14 цагийн орчимд тэнд очиход саатуулах байрны гадаа талбайд хоригдсон хүмүүсийн ар гэрийнхэн болох 200 гаруй хүн цугларсан байлаа. Саатуулах байрны урд талбайд цагдаагийн ажилтнууд буу, бамбай барин зогссон байх бөгөөд ар гэрийнхэн болоод сэтгүүлч биднийг дотогш нь оруулахгүй байсан. Мөн ямар ч мэдээллийг гадагш гаргахгүй байлаа. Гадаа байсан иргэдийн яриаг сонсвол дотор хоёр хүн цагдаа нарт зодуулан амь үрэгдсэн гэнэ. Хоёр хүний нэг нь 16 настай хүү, нөгөө нь хорь гаруй насны залуу байсан ажээ. Ингээд 14 цаг 20 минутын орчимд ард иргэдийн төлөөллөөс дотогш орсон долоон хүн гарч ирэв. Эдгээр долоон хүний зөвхөн тав нь нөхөр, хүүхэдтэйгээ уулзаж чадсан байна. Харин үлдсэн хоёр хүний ар гэрийнхэн нь олдохгүй, уулзаж чадаагүй Ард иргэдийн төлөөлөл болох долоон хүн саатуулах байр руу ороход хоригдож буй хүмүүст талх, цэвэр ус өгч байсан бөгөөд толгойгоо боосон хоёр хүнээс өөр ил шарх, сорвитой хүн харагдаагүй ажээ. Дотор орсон иргэдийн төлөөлөл, зодож жанчсан зүйл болон элдэв дарамт шахалт алга, харьцангуй тайван байна, санаагаа битгий зовоо гэж бусдыгаа тайвшруулж байв.

Сэтгүүлчдэд мэдээлэл өгсөнгүй
Бид дотогшоо орж мэдээлэл авахыг хүссэн авч хэнийг ч оруулахгүй байлаа. Уг хэргийг хариуцаж буй дээд албан тушаалтан байна уу? Тодруулга авах гэсэн юм гэтэл, 7014…. гэсэн утасны дугаар хэлээд эндээс лавла гэв. Зураг авч байсан зураглаачийн аппаратыг нь хүртэл хураасан гэж иргэд хэлж байв. Мөн мэдээлэл авах гэж байсан хоёр сэтгүүлчийг тодорхой хугацаанд түр саатуулжээ. Үүнээс үзвэл гадагшаа ямар ч ирдээлэл гаргахгүй байгаа төдийгүй дотор болж буй үйл явдлыг нууцалж байгаа бололтой.

Хоригдогсдоос шээс, цусны шинжилгээ авч эхлэв

Үймээн дэгдээгсдийн ихэнх нь согтууруулах бодис хэрэглэсэн гэж эх сурвалж мэдээлж байгаа. Үүнтэй холбогдуулан эмч нар хоригдогсдын шээс, цуснаас шинжилгээ авч эхэлжээ. Хэрэв согтууруулах ундаа хэрэглэсэн нь нотлогдвол холбогдох арга хэмжээг авч Ганцхудаг руу ачиж хуулийн хариуцлага тооцох гэнэ. Цуглааны үеэр хэвлэл, мэдээллийн хэрэгслийн болоод сонирхогчдын камер барьсан олон хүн байсан. Тэдгээр бичлэгүүдийг шүүн үзэж камерт өртсөн иргэдийг шалган байцаах юм байна. Дээр дурдсанчлан согтууруулах ундаа хэрэглэсэн нь нотлогдвол мөн тус хүмүүсийн хамт байцаалт хийн буруутай этгээдийг хуулийн өмнө эрүүгийн хариуцлага хүлээлгэх ажээ.

Иргэдийн төлөөлөл орохоос өмнө хоригдогсод хүнд байдалтай байжээ
Биднийг тэнд байх үед нэг залуу суллагдсан. Тэрбээр “Дотор маш хүнд байна, хүмүүсийг өөр хоорондоо юм ярингуут хамгаалалтынхан зоддог, мөн толгой дээр нь дэвсэлж, ойролцоох чингэлэг рүү чирж явсан. Ухаан алдсан хүмүүс рүү ус цацан сэрээж дахин зодож “Та нарт юм ярих эрх байхгүй” гэж дарамталж байсан” гэв. Мөн тэдэнд өглөө л нэг, нэг шанага ус өгсөн бөгөөд хоол хүнсээр хангаагүй аж. Харин зарим иргэд хоригдогсдыг өдрийн турш хоол, хүнсгүй байлгаж байгаад иргэдийн төлөөлөл орох үед талх, ус өгсөн байж болзошгүй гэж үзэж байна. Хэрвээ энэ нь үнэхээр үнэн бол “төр төмөр нүүрээ ард иргэддээ харуулж байгаа” бололтой. Гадаах иргэдийн ихэнх нь хэлмэгдсэн хүмүүсээ авах гэж ирсэн бөгөөд үүссэн нөхцөл байдлыг эсэргүүцэж байгаагаа хэлсэн юм. Хэлмэгдсэн иргэдийгхэрэг хүлээлгэх гэж хүч хэрэглэж байгаа нь үнэн бол бид ар гэрийнхнээ хамгаалж тэмцэх болно, энэ тэмцэл иргэний дайны хэмжээнд ч хүрч болзошгүй гэж тэд ярьж байлаа.

Өчигдөр хэд хэдэн хүнийг суллажээ
Хүмүүс хоригдоод хоёр хоногийн нүүрийг үзээд байгаа билээ. Харин өчигдөр үдээс эхлэн нэлээд хэдэн удаа хоёр, гурваар нь хүмүүсийг машинаар зөөн суллажээ. Тэдгээр хүмүүс ямар учиртай суллагдсаныг хэн ч хэлж мэдэхгүй байлаа. Магадгүй зарим албан тушаалтнууд танил талаа гарган авч байж болох юм гэж иргэд бухимдаж байлаа. Тодорхой шийд гараагүй байхад ямар хүмүүсийг гаргасан байж болох вэ? Албадан саатуулах газарт очиход хоригдогсодтой уулзах нь бүү хэл, зураг ч авахуулахгүй байсан тул манай сурвалжлах хэсэг нууцаар доторхи байдлын зургийг авч чадсан. Мөн буугаар зэвсэглэсэн хуягууд хашааг дотор талаар нь бүслэн хамгаалалтад авч хашаан доторхи байшингуудын дээвэр дээр эргүүлүүд гарсан байв. Учир нь уржигдар хоригдогсдын ар гэрийнхэн хашааны ар талаар нууцаар нэвтэрчээ. Ингээд өөрсдөө ч баригдан хоригдсон тохиолдол гарчээ.

Сэтгүүлчдэд мэдээлэл өгөхгүй байгаагийн улмаас хоёр хүн нас барсан тухай мэдээллийг баталгаажуулах боломжгүй байна.
Манай нөхөр гэрийнхээ ойролцоо явж байгаад баригдсан
Чингэлтэй дүүргийн иргэн Д.Даваасүрэн: /нөхөр нь хоригдож байгаа /
-Таны нөхөр яг хаана явж байгаад энд баригдаж ирсэн бэ?
-Манай гэр энүүхэнд ойрхон байдаг. Нөхөр маань гэрээс ойрхон гарч яваад энэ хашааны булангаас гэрийнхээ хувцастай баригдсан. Хүмүүс ачсан машин явж байхаар нь “Юун машин бэ” гэж асуутал “Чамд ямар хамаатай юм” гээд машиндаа чирч хийгээд авчирч хорьсон гэсэн.

-Та дотогшоо орсон гэсэн. Ямархуу байдалтай угтав аа?
-Миний харснаар ил шархтай хүн харагдаагүй. Гэхдээ хүмүүсийн ярианаас сонсоход хамгаалалтынхан битүү гэмтэл учруулахаар их зоддог гэж сонссон.
-Хэр олон хүн байна вэ? Бүгд гадаа байна уу?
-Үгүй. Хүмүүсийг хорь, хориор нь энд тэнд суулгасан байсан. Хорин хүн тутмыг хоёр эмч, нэг байцаагч хянаж шинжилгээнд оруулж байгаа гэж байсан. Хэсэг хүмүүс нь дотор байгаа гэж дуулсан. Гадна нь ойролцоогоор 600-гаад хүн байсан.

-Ямар хүмүүсийг нь дотор, ямар хүмүүсийг нь гадаа байлгаад байгааг мэдсэн үү?
-Тэрийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ тэр гэмтэж бэртсэн хүмүүсээ нууж байж магадгүй гэж бодож байгаа. Өөрсдөө бол хүүхэд, эмэгтэйчүүд байгаа гэсэн.

-Гадаа байгаа хүмүүс шөнө ч гэсэн гадаанаа хоносон юм болов уу?
-өөрсдөө шөнө дотогшоо оруулан хонуулж байгаа гэж бидэнд хэлсэн юм. Гэхдээ сайн мэдэхгүй байна. Тодорхой мэдээлэл авч чадаагүй, бидэнд дэлгэрэнгүй юм яриагүй.

-Эд зүйлсийг нь хурааж авсан гэсэн?
-Зарим хүмүүст нь өгсөн гэсэн. Гэхдээ тэр хамгаалалтынхан их харгис байна гэсэн. Миний мөнгө алга, ийм юм алга байна гэхээр чамд ингэж ярих эрх байхгүй гээд зодож байгаа сурагтай. Хүмүүс өөрсдийнхөө утаснаас ар гэрийнхэнтэйгээ холбоо барьцгаасан гэнэ лээ.

-Танай нөхөр гэрийнхээ хувцастай гарсан гэж хэлсэн. Шөнө орой өмсөх юм өгсөн болов уу?
-Манай нөхөр гэрийн углааштайгаа гарсан. Би сая солих гутал, хувцас авчирсан боловч солиулаагүй. Гэрийнхээ дэргэдээс баригдсан юм чинь хувцасыг нь солиод хэрэггүй гэж нэг дарга нь хэлсэн. Магадгүй гэрч баримт болох үүднээс тэгсэн байж болох юм.

-Хэзээ суллах юм бол, тэр тухай сонссон уу?
-Хүмүүсийг дүүрэг, дүүргээр нь хуваачихсан байсан. Маргааш, нөгөөдрөөс дүүрэгт нь хуваарилна гэсэн. Өнөөдрийн хувьд суллах зүйл огт байхгүй гэсэн. Энд зарим иргэдийн хайж байгаа хүмүүс нь байхгүй байгаа гэсэн. Тэдгээр хүмүүс нь шууд камерт өртсөн гэдэг нь тодорхой болсон хүмүүс байгаа юм байна лээ. Тэгээд Ганц худаг руу 200-гаад хүн ачигдсан гэж байсан. Эмэгтэй хүн 40-өөд, насанд хүрээгүй хүүхэд 200-гаад, тэр дундаа 16-аас доош насныхан 30 орчим байжээ. Дотор 10-аад цагдаа харж хянаж байсан. Зарим нь бүр ямар ч хамаагүй газраас хүн барьж авчирсан байгаа. Гэрлэлтээ батлуулаад явж байсан хоёр хүнийг хүртэл авчирчихсан гэж байна. Цагдаа нар нь бүр улайрсан байна.

Эх сурвалж: Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Ìîñêâà Ïåðîâî êóïèòü çàêëàäêó MDMA Pills - ORANGE Ðÿçàíü êóïèòü Ecstasy: UPS 280mg Êóïèòü çàêëàäêè ýêñòàçè â Ñàðîâå Êóïèòü Ýéôîðåòèê Êëèíöû НаркотиРºÐ¸ в нячанге Ìåäàìôèâèòàìèí êóïèòü Àéÿ Íàïà êóïèòü Ãåðîèí ÐÎÇÍÈÖÀ (999 VHQ) Àôãàíèñòàí Íîâîñîêîëüíèêè êóïèòü çàêëàäêó MDMA Pills Ðàçáëîêèðîâàòü Starfox74 | Îáîéòè áëîêèðîâêó Starfox74 | UnblockSites Ñïàéñ ðîññûïü â Ïûòü-ÿõå Êóïèòü áîøêè â Ëåíèíîãîðñê Ñêîðîñòü êóïèòü â áàðíàóëå Îòçûâû ê Öèêëîäîë Анализ мочи на нарколоР³Ð¸Ñ‡ÐµÑÐºÐ¸Ðµ веществР°: ÑÐºÑÐ¿Ñ€ÐµÑÑ  тест, как сдавать Ìàðèé Ýë êóïèòü çàêëàäêó Cocaine Premium: Peru Êàê çàìóòèòü äåíüãè Ìîñêâà Íîâîãèðååâî êóïèòü Ïîðîõ 999 (HQ) Àôãàí Âîðîíåæñêàÿ îáëàñòü êóïèòü çàêëàäêó MDMA Pills - GREEN КристалР» ск Çàêëàäêè â ßíäåêñ áðàóçåðå Ðàçäà÷à àêêàóíòîâ playkey êóïèòü Ãàíäæóáàñ Çåëåíîãîðñê Êóïèòü àìôåòàìèí â çàêëàäêàõ â Çàêëàäêè òðàìàäîë âÊðûìñêå АмфетамР¸Ð½ закладкР¸ воронеж Crystal meth ñîðò îòçûâû Êóïèòü çàêëàäêè àìôåòàìèí â Ãóñü-õðóñòàëüíî
IP:193.32.94.240  2018-07-24 16:32:08
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.