Бууны суманд өртөж амь үрэгдсэн залуугийн шарилыг нутаг руу нь авч явлаа

2008/07/05
Share |
Хүмүүс:
Бууны суманд өртөж амь үрэгдсэн залуугийн шарилыг нутаг руу нь авч явлаа

Долдугаар сарын 1-ний орой бууны суманд өртөж амь насаа алдсан хүмүү­сийн тоо тодорхой бус байна. Баривчлагдсан хү­мүүсийн дийлэнх суллагд­сан ч хүүгээ, нөхрөө, ахы­гаа, аавыгаа хайсаар л буй хүмүүс.  Талийгаач Ц.Энх­баа­тарын ар гэрийнхэн түүнийг хоёр хоногийн дараа шүүх эмнэлгээс олж авчээ. Хөдөөнөөс ирсэн ахыгаа хоёр хоногийн да­раа үхчихсэн гэхэд итгэх­гүй суугаа Давхарбаяртай уулзлаа. 

-Талийгаач ахтайгаа хам­гийн сүүлд хэзээ уулз­сан бэ.  Хэрэг гардаг орой хаана явж байсан юм бол?

-Ах маань Дорнод айм­гаас ирээд хоёр л хонож байсан. Хувиараа бизнес эрхэлдэг учраас ойр ойрхон л хот орж ирдэг юм. Хэрэг болдгийн  өглөө л гэрээсээ гараад тэр оройгоо ирээгүй. Элдэв янзын юм дуулдаад хорих, саатуулах төвүүдээр хоёр хоногийн турш явж хай­сан боловч олдоогүй. Тэгээд шүүх эмнэлэг дээр байгааг нь өчигдөр (уржигдар) л мэдсэн. Биднийг очиход ах маань нас барчихсан байсан. Найз на­рынх нь ярьж байгаагаар  манайх руу явна гээд гарсан юм билээ. Манайх 13 дугаар хороололд байдаг болохоор төв замаар явж байгаад л ийм зүйлд өртсөн байх.

-Ямар шалтгаанаар нас барсан байна вэ?

-Баруун бөөрнийх нь араас буудсан. Тэр сум нь уушгиндаа хүрсэн байсан.

-Эмнэлэгт хэдэн цагийн үед ирсэн юм бол. Амийг нь аврах боломж байгаагүй юм болов уу?

-Эмч нарын ярьж бай­гаа­гаар 01.45 цагийн үед хоёр хүн эмнэлэг дээр хүргэж өгсөн байгаа юм. Улмаар 03.00 цагт хагалгаа хийсэн боловч ха­гал­гаа даалгүй 05  цаг өнгөрч байхад нас барсан гэсэн.

-Талийгаач залуу хүн үү. Эхнэр хүүхдүүд нь  ирж амжсан уу?

-36 настай залуу. Эхнэр, нэг хүүхэдтэй. Тэд ирчихсэн байгаа. Бид өнөө (өчигдөр) орой 19.00 цагт Шүүх эмнэл­гээс талий­гаа­чийнхаа цогцсыг аваад  Дорнод руу гарах гэж байна.  Уг нь онгоцоор авч явъя гэсэн болдоггүй гэнэ. 700 гаруй км газар 10 гаруй цаг авч явна гэдэг амаргүй л байх. Бид эрүүл саруул хүнээ ийм эмгэнэлтэй байдлаар алд­сан­даа харамсаад ч барахгүй байна. Төр засагт маш их гомдож байна.

-Та бүхэнд эмгэнэл илэр­хийлж уулзсан хүмүүс байна уу?

-Ц.Элбэгдорж дарга л нэг уулзсан. Өөр ирж уулзсан, эмгэнэл илэрхийлж байгаа хүн алга. Манай Ерөнхийлөгч нийт амь үрэгдэгсдэдээ хан­даад эмгэнэл ч илэрхий­лэхгүй байгаад гомдолтой байна. Гэмгүй хүмүүсийн алтан амь эрсдчихээд байхад хоёр гурван морин хуур, сан­дал ширээ гэхчилэн жижиг  эд материалын хохирол яриад байгаад гайхаж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.