Ц.Чимэдцэрэн хураагдсан байр, машинаа улсын орлого болгохгүй

2008/07/08
Share |
Хүмүүс:
Ц.Чимэдцэрэн хураагдсан байр, машинаа улсын орлого болгохгүй

`Хадгаламж` банкний нэхэмжлэлтэй Ц.Чимэдцэрэн, Д.Энхтуяа, У.Хүрэлсүх нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн шүүхийн иргэний шүүх хурлын танхимд болно. Төрийн өмчид үлдсэн цорын ганц банк болох `Хадгаламжийн банк`-нд Засгийн газраас гаргасан бондыг хүртэл байршуулж байсан. Нягтлан бодогч Ц.Чимэдцэрэн гэх залуу тус банкнаас 13.5 тэрбум төгрөг завшсан. Хувьд очсон `Хадгаламж` банкнаас ч 700 гаруй сая төгрөг зувчуулсан юм. Тэрбээр анхан шатны шүүх хурал дээр `Надтай хамт шүүгдэж буй эдгээр хүмүүс энэ хэрэгт огт хамаагүй` гэж мэдүүлсэн. Түүнтэй хамт тус банкны гүйцэтгэх захирал асан Г.Цэрэнпүрэв, Ц.Базар, Бүртгэл тайлан тооцооны ерөнхий нягтлан бодогч н.Батболд, эдийн засагч Ө.Эрдэнэхүү нар шүүгдсэн юм. 220 удаагийн үйлдлээр тус банкны актив хөрөнгөний дөрөвний нэгтэй тэнцэх хөрөнгийг үрж Солонгос улсад удаан хугацаагаар явж казино тоглож байгааг нь банкны удирдлага огтхон ч мэдээгүй байсан гэнэ. Дээрх хүмүүсийг Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйл анги буюу албан тушаалдаа хайнга хандсан гэдэг зүйлчлэлээр яллах байсан ч энэхүү заалтыг тухайн үед Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хэрэгсэхгүй болгосон тул шүүх бүрэлдэхүүн тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. `Хадгаламжийн банк`-нд Монгол банк болон аудитын компаниуд олон удаа шалгалт хийдэг байсан ч ердөө ганц удаа зөрчил илрүүлсэн гэдэг.

Би гурав биш таван казинод тоглосон
Шүүх хурлын шинэчлэсэн байцаалтад Ц.Чимэдцэрэн дээрх үгийг хэлсэн. Мөрдөн байцаах явцад түүнийг Солонгос улсын гурван казинод тоглодог байсныг тогтоожээ. Улсын яллагч түүнийг казинод тоглож байсныг мэдэх гэрчийн мэдүүлгийг
уншсаны дараа Ц.Чимэдцэрэн `Миний тоглож байсан зарим казиног оруулаагүй байна` гэж гомдоллосон. Энэ нь учиртай. Түүний эзэмшиж байсан зуслангийн байшин болон хоёр байр, гурван машиныг шүүх бүрэлдэхүүн улсын орлого болгохоор болсон. Байр, машинуудыг тэрбээр банкнаас хулгайлсан мөнгөөр аваагүй, гэр бүлийнх нь хөрөнгө гэдгийг шүүх бүрэлдэхүүнд нотлох зорилготой байсан. Зувчуулсан мөнгөө тоглоомонд үрж дууссан гэдэг нь тогтоогдвол түүнд ашигтай байх нь мэдээж. Хэдийгээр дээр өгүүлсэн үл хөдлөх хөрөнгийг Ц.Чимэдцэрэн ашиглаж байсан ч нэгийг нь өөрийн нэр дээр бүртгүүлээгүй байсан юм. Зуун мянгаас сая хүртэл ам.доллараар казинод тоглодог Ц.Чимэдцэрэнг Солонгосын казино нисэх онгоцны тийзийн үнийг дааж дээд зэрэглэлийн буудалд буулгадаг байжээ. Тэрбээр автомат тоглоомын газар ажиллуулах гэж үзэж 100 мянган ам.долларын өртөг бүхий рулет оуулж ирсэн ч түүнийгээ зарсан байна.

Чингэлтэй дүүргийн шүүхээс түүнд 10 жил чанга дэглэмтэй хорих шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч `Хадгаламж` банк нь Ц.Чимэдцэрэнтйн завшсан13.7 тэрбум төгрөгийг Засгийн газраас гаргуулах эрхтэй болсон юм.

Барьцаанд байна гэхээр нь 200 сая төгрөг явуулсан
Мониторингийн нягтлан бодогч Д.Энхтуяа шүүхэд өгсөн мэдүүлэгтээ `Би Монгол банюнаас оруулсан шалгалтын дараа түүнийг мөнгө хувьдаа завшиж байгааг мэдсэн` гэж байсан. Д.Энхтуяа банкны мөнгөөс 200 сая гаруй төгрөгийг Ц.Чимэдцэрэнд гуйвуулжээ. Түүнийгээ тайлбарлахдаа `Ц.Чимэдцэрэн Солонгост тоглож байгаад мөнгө алдчихсан. Барьцаанд байгаа гэхээр нь нэхсэн мөнгийг нь өгсөн" гэж хариулсан. Тэрбээр хүүхдүүдийнхээ харилцах дансыг ашиглуулж 29 удаагийн үйлдлээр Ц.Чимэдцэрэнд мөнгө завших бололцоо олгосон юм. Шүүх бүрэлдэхүүнд тэрбээр `Би хувьдаа нэг ч төгрөг завшаагүй` гэж байсан. Шүүхээс түүнийг Ц.Чимэдцэрэнд 457 сая төгрөгийг завших бололцоо олгосон гэж үзэж зургаан жил хорих ялаар шийтгэсэн юм.

Намын хандив толгой залгидаг
УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхэд шүүхээс бусдыг гэмт хэрэгт турхирсан гэдэг үндэслэлээр таван жил хорихоор шийтгэсэн. Өршөөлийн хуулиар эдлэх ялнаас нь гурван жил хасагдаж хоёр жилийн хугацаатайгаар хорихоор шийдвэрлэсэн. Эрхэм гишүүн `Сонгуульт албан тушаалтан эрх үүргийнхээ хүрээнд ажилласан. Хандив өгөе гээд аваад ирж байгаа мөнгийг наадах чинь хууль бусаар олсон мөнгө үү гэж асуухгүй нь тодорхой` гэсэн тайлбарыг шүүх бүрэлдэхүүнд хэлж байсан. Тэрбээр Хөвсгөл аймгийн нөхөн сонгуульд УИХ-аас нэр дэвшсэн Ө.Энхтүвшингийн сонгуулийн сурталчилгаанд ашиглуулахаар хандивласан Ц.Чимэдцэрэнгийн өгсөн `Фургон` автомашиныг `Уламжлал шинэчлэл жигүүр`-ийнхэнд шилжүүлж өгөөгүй нь ял сонсох үндэслэл болсон. Ц.Чимэдцэрэн Ө.Энхтүвшингээс гадна Завхан аймагт болсон морин уралдааныг ивээн тэтгэх, улсын цол авсан нэгэн бөхөд нутгийн зөвлөлөөс `Ланд круйзер` машин авахад нь таван сая төгрөг хандивлах зэргээр банкны мөнгөөр нэлээд бийлэгжүү загнасан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон юм.

Эх сурвалж: Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop çàêëàäêè òàáëåòêè Купить конопля Алдан Купить Марки в Жиздра ЗакладкР¸ спайс в Зиме Из чего делают крэк Купить кодеин Казань Купить Винт ÐŸÑ€Ð¸Ð¾Ð·ÐµÑ€Ñ Ðº ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ воронеж Мдма закладкР°Ð¼Ð¸ ñïàéñ çàêëàäêà êðàñíîÿðñê Конопля дичка Энбом кислота ЗакладкР¸ гашиш в БородинРµ Гриб псилоциР±Ð¸Ð½ Куда ÑÐ¿Ñ€ÑÑ‚Ð°Ñ‚Ñ Œ тело Продам шишки бошки Метадон в СолнечнР¾Ð³Ð¾Ñ€ÑÐº-30 Купить Номер 1 ÐŸÑ€Ð¸Ð²Ð¾Ð»Ð¶Ñ Ðº çàêëàäêà ñïàéñà â îìñêå Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ фен закладкР¸ Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в ÐšÑƒÐ´Ñ‹Ð¼ÐºÐ°Ñ €Ðµ МоментаР»ÑŒÐ½Ñ‹Ðµ Ð¼Ð°Ð³Ð°Ð·Ð¸Ð½Ñ ‹ ramp Купить Гашиш в Ханты-Ма
IP:185.14.194.73  2018-01-16 20:46:16
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.