Төрийн тугийг Төв цэнгэлдэхэд 11.00 цагт зална

2008/07/10
Share |
Хүмүүс:
Төрийн тугийг Төв цэнгэлдэхэд 11.00 цагт зална

`Монголын сайхан орноор` дүрслэх урлагийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 11.00 цагаас Урчуудын эвлэлийн байранд болох юм байна. Түүнд Ерөнхийлөгч Н.Энхбаяр оролцсоныхоо дараа 11.40 буюу морин цагт Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөхөөр Төрийн ёслолын албанаас гаргасан хөтөлбөрт тусгажээ. Энэ арга хэмжээнд УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд оролцоно. 12 цагаас Төрийн тэргүүн Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 87 жилийн ойг тохиолдуулан зарим хүнд шагнал гардуулна. Дараа нь 15 цагаас Соёлын төв өргөөнд болох наадамд зориулсан хүндэтгэлийн концертыг төрийн өндөрлөгүүд үзэх аж.

Маргааш наадмын эхний өдөр. 11 цагаас Төрийн есөн хөлт цагаан тугийг Цэнгэлдэх хүрээлэнд залах ёслолыг төр, засгийн үдирдлага үзнэ. 11.10 цагт Ерөнхийлөгч баяр наадмын үйл ажиллагааг нээж үг хэлэх аж. 12.20 цагаас сурын талбайд үндэсний сурын харвааг сонирхож дараа нь шагайн харваа болж байгаа асарт зочлохоор төлөвлөжээ. 15.30 цагийн үед Хүй долоон худагт Их насны морьд барианд орохыг үзэх аж. Наадмын хоёр дахь өдөр буюу 12-нд Ерөнхийлөгч Н.Энхбаяр баяр наадмын үйл ажиллагаанд оролцохгүй бололтой. Хэвлэлийн албанаас нь ийм мэдээлэл өгсөн юм. Харин Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 87 жилийн ойн арга хэмжээг хааж Төрийн тэргүүн үг хэлнэ.

Эх сурвалж: Өнөөдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.