Хүмүүс: Уранцэцэг.Г | |
Өсвөр насандаа Герман улсад амьдарч, загварын ур чадварыг эзэмшсэн топ модель Г.Урнаа гадныханы харааг булааж эхэлжээ. Солонгосын загварын агентлаг хэдхэн жилийн өмнө түүнтэй хамтран ажиллах санал тавьж байсан ч тэрээр үлд мэдэгдэх шалтгаанаар зөвшөөрөөгүй гэдэг. Мөн өнгөрсөн жил Холливудад уригдсан гэдэг яриа гарсан ч тэрээр үгүйсгэсэн. Тэгвэл саяхан монголд ажил хэргээр ирээд буцсан амирек эр түүнийг ивээн тэтгэх санал тавьсан байна. Гэвч тэрээр татгалзсан бололтой. Мөн Гоёл наадмын дараахан хэд хэдэн япон залуучууд ийм санал тавьсан ч Г.Урнаа тэс хөндлөн зөрөөд зөвшөөрөөгүйг Дизайнеруудын холбооны нөлөө бүхий эх сурвалж ярьж байна. Ийнхүү нөлөө бүхий эрчүүдийн саналаас удаа дараа татгалзаж байгааг нь экс найз залуу П.Энхмөнхтэйгөө эргэж нийлсэнтэй нь холбон тайлбарлах хүмүүс ч цөөнгүй байна.