Хүмүүс: С Өлзийхүү | |
`Өнгөт инээд` хамтлагийн жүжигчин С.Өлзийхүү урлагийн тайзаа орхиж, гэртээ сууж, хүүхдүүдээ асрах гэж байгаа гэсэн мессеж урлагийнханы дунд нисэх болжээ. Өмнө нь тус хамтлаг С.Өлзийхүү, Сарантуяа хоёроос өөр эмэгтэй жүжигчингүй байсан учир ажлын ихэнхийг тэд л нугалдаг байснаас хувийн амьдралаа бараг л мартахад хүрсэн гэдэг. Харин өнгөрсөн жилээс тус хамтлагийн залуу жүжигчдийг нэлээд олноор нь авч байгаа учир С.Өлзийхүүгий ажил арай багасаж байгаа бөгөөд гэр бүлдээ гаргах цаг зав ихтэй болсон гэнэ. Тиймээс тэрээр нас ахиж байгаа учир урлагаа орхиж, гэртээ суудаг юм уу гэсэн үгсийг нэгэн удаа найзуудтайгаа уулзах үеэрээ цухуйлгаснаас дээрх яриа үүдэлтэй ажээ.
www.factnews.mn