Монголын багийн тугчаар М.Баяржавхлан ажиллана

2008/07/22
Share |
Хүмүүс:
Монголын багийн тугчаар М.Баяржавхлан ажиллана

Олимпийн наадмын нээл­тийн ажиллагаанд төрийнхөө далбааг барьж жагсах нь тамирчин хүнд тохиох ховор бөгөөд хүндтэй завшаан бай­даг билээ. МҮОХ-ны гүйцэт­гэх зөвлөл ээлжит хурлаараа "Бээжин-2008" олимпийн наад­мын нээлтийн ажилла­гаанд тугчаар ажиллах та­мирч­ны нэрийг тодруулсан тухай тус хорооны цахим хаягт мэдээлжээ. Энэ хүнд­тэй үүргийг жүдо бөхийн +100 кг-ын жинд барилдах олон улсын хэмжээний мастер Махгалын Баяржавхланд оноо­сон байна. Ингэс­нээр жүдочид түүхэндээ тав дахь удаагаа олимпийн тугчаар ажиллах болж байгаа юм. Өмнө нь Монгол Улсын жүдо­гийн багаас хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Б.Бат-Эрдэнэ "Сөүл-1988", "Барселона-1992", "Сидней-2000", ОУХМ Д.Нямхүү "Афин-2004" олимпийн наад­мын нээлтийн ажиллагаанд төрийн далбаагаа залсан түүхтэй.

Махгалын БАЯРЖАВХЛАН (Олон улсын хэмжээний мастер)
1978 оны зургадугаар сарын 18-нд Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн. "Авар­га" БТДС-ийг багш, дас­гал­жуулагчийн мэргэж­лээр төгссөн. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг. "Эрч" клубт дасгалжуулагчийн алба хаш­даг аж. Бөхийн спортоор 1998 оноос эхлэн хичээллэсэн. Тэмцээнд +100 кг-ын жинд барилддаг.

Улсын аварга, 2008 оны Ази тивийн аварга шалга­руу­лах тэмцээнд долдугаар байрт орсон. Үндэсний бө­хийн улсын заан цолтой. Олимпийн наадамд анх удаа оролцох гэж байгаа.

Олимпийн эрх авсан тэмцээн: 

Сонгон шалгаруулах тэм­цээнүүдээс цуглуулсан оноо­гоор "Бээжин 2008"-д зодоглох болзол хангасан. 

Дасгалжуулагч: Ч.Насантогтох, Х.Болдбаатар, П.Нямлхаг­ва, Д.Нармандах.

Монголын багийн тугчид:
1964. Токио                     Ч.Найдан                        хөнгөн атлетик
1968. Мехико                  Х.Баянмөнх                     чөлөөт бөх
1972. Мюнхен                 Б.Жамсран                      чөлөөт бөх
1976. Монреаль              З.Ойдов                          чөлөөт бөх
1980. Москва                  З.Дүвчин                         чөлөөт бөх
1988. Сөүл                      Б.Бат-Эрдэнэ                  жүдо
1992. Барселона             Б.Бат-Эрдэнэ                  жүдо
1996. Атланта.                Д.Сумъяабазар                чөлөөт бөх
2000. Сидней.                 Б.Бат-Эрдэнэ                  жүдо
2004. Афин.                    Д.Нямхүү                        жүдо
2008. Бээжин.                М.Баяржавхлан               жүдо

Эх сурвалж: Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Cfswdven , https://tikdoctperrtur.bandcam p.com/album/the-walking-dead-s eason-7-release-date-danmark the_walking_dead_season_7_rele ase_date_danmark, https://otaccretlo.bandcamp.co m/album/bra-smeknamn-p-tjejkom pisar bra_smeknamn_p_tjejkompisar, https://cadebtpersca.bandcamp. com/album/mahjong-gratis-ohne- anmeldung-spielen mahjong_gratis_ohne_anmeldung_ spielen,
IP:91.243.93.159  2018-12-12 01:41:23
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.