МАХН-ын шатсан байр 14 тэрбум төгрөгийн өртөгтэй

2008/07/22
Share |
Хүмүүс:
МАХН-ын шатсан байр 14 тэрбум төгрөгийн өртөгтэй

Сонгуулийн урьдчилсан дүнг эсэргүүцэж улс төрийн зарим нам, иргэний хөдөлгөөн, иргэдийн цуглаан галдан шатааж, эвдэн сүйтгэж онц байдал зарласаны дараа намжсан, Энэ үеэр МАХН-ын байр, Соёлын төв өргөө, Хүүхдийн номын ордон үймээн дэгдээгчдийн хөлд үрэгдэж хэдэн тэрбум төгрөгийн хохирол учруулсан. УИХ, Засгийн газраас энэ бүхнийг засч залруулахаар арга хэмжээ авч юутай ч болов монголчууд улсын баяр наадмаа уламжлал ёсоороо тэмдэглэн өнгөрүүлсэн. МАХН-ын байрыг баяр наадмаас өмнө засахаар төлөвлөж байсан боловч шатсаны дараа Улсын мэргэжлийн хяналтын мэргэжилтнүүд барилгын гол тулгуур багана хугарч хана цууралттайг тогтоожээ. Тиймээс дахин барина уу гэхээс засварлах боломжгүй гэж үзэн дүгнэлт гаргасан.

Барилгыг цаашид засварлан ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дээрх дүгнэлтийг үндэслэн намын шинэ байр барихаар шийдвэрлэн иргэдээс хандив цуглуулж эхлээд байгаа. Түүгээрч зогсохгүй уг байрыг босгохоор төсвөөс мөнгө гаргуулахаар ярилцаж байгаа аж. Харин зарим хүмүүс МАХН 128 үүртэй. Хэрвээ үүр бүр 10 сая төгрөг босговол уг байрыг түргэн хугацаанд барьчих боломж бий гэж буй бололтой. Уг нь дээрх намын байрыг ардчилсан хувьсгал ялахын өмнөхөн ЗХУ-ын хөрөнгөөр босгосон бөгөөд тэр үеийн ханшаар 7 тэрбум гаруй шилжих рублийн өртөгтэй гэж үнэлэгдэж байжээ. Нийт долоон давхар, доод талын хоёр давхарт МАХН байгуулагдсанаас хойшхи бичиг баримт, зураг төсөл гээд намын архив байсан.

Анх зураг төслийг нь хийхдээ Засгийн газар байхаар төлөвлөжээ. Гэвч тэр үед Хотын намын хорооны нарийн бичгийн дарга байсан Б.Алтангэрэл дээрх барилгыг хотын намын хорооны байр болгон авч үлдсэн гэдэг. Ардчилсан хувьсгал ялсны дараа төрөөс намуудад байр хуваарилахад МАХН-ын байр болгон албан ёсоор өгчээ. Гэвч яг МАХН-ын өмч болгон өглөө гэсэн Засгийн газрын тогтоол байдаггүй аж. МАХН дангаараа знэ байранд байгаагүйг хэн бүхэн мэднэ. Нэлээд хэдэн өрөөг нь түрээслэгчид эзэмшиж байсан. Мөн зүүн урд талын жигүүрт татваргүй барааны дэлгүүр ажиллаж байжээ. Уг нь түрээслэгчдээс л гэхэд өчнөөн төгрөг намын дансанд ашиг болон хуримтлагдаж байсан. Тэгээд ч МАХН 14 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгөтэй. Харин АН 600 сая төгрөгийн хөрөнгөөрөө удаалж байгаа. Ийм нөхцөлд ард иргэдээсээ хандив цуглуулах ёсгүй гэж үзэж байгаа иргэд ч бий.

Гэсэн хэдий ч МАХН-ын хандивын данс баяр наадам гэлтгүй зузаарсан. Хандивлагчид МАХН-ыг үйл ажиллагаагаа хэвийн явуулах, хохирлоо түргэн хугацаанд барагдуулж байраа шинэчлэх, сэргээн босгоход зориулан хандив өргөж байна. Одоогоор хандивын хэмжээ 200 сая төгрөгөөс хол давсан тухай эх сурвалжууд мэдээлж байгаа. Хандив өргөгчдийн дийлэх нь төрийн байгууллагын ажилтан, МАХН-ын Төв хорооны ахмадууд түүнчлэн төр засгийн ахмад ажилтнууд, ахмад дайчид, МАХН-ыг дэмжигч залуу гишүүд, Монгол Улсын гавьяат цолтнууд байгаа аж.

Эх сурвалж: Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.