О.Магнайг батлан даалтад гаргахгүй бололтой

2008/07/22
Share |
Хүмүүс: О Магнай | 
О.Магнайг батлан даалтад гаргахгүй бололтой

Нийслэлд энэ сарын  1-нд болсон эмх замбараагүй байдалд иргэдийг өдөөн турхирсан гэсэн үндэслэлээр Иргэний хөдөлгөөний намын дарга Ж.Батзандан, дэд дарга О.Магнай нарыг Эрүүгийн хуулийн 177, 179 дүгээр зүйлд зааснаар сэжигтнээр тооцон цагдан хорьж байгаа билээ. Ж.Батзанданг Ганц худагийн цагдан хорих төвд өлсгөлөн зарласан хэмээн намын нөхөд нь хэвлэлээр мэдээлэл цацаж байгаа ч хууль хяналтын байгууллагынхан үүнийг үгүйсгэж байгаа юм.

Ж.Батзандангийн өмгөөлөгчөөр 2-3 хүн ажиллаж түүний  хууль ёсны эрх ашгийг хамгаалж, байцаалтад хамт орж байгаа аж. Түүнийг сэжигтнээр тооцон шалгаж байсан бол цагдан хорих хугацааг сунгаж яллагдагчаар татаж байгаа гэдгийг эх сурвалжууд мэдээлж байгаа юм.  Харин О.Магнайгийн хувьд хамгийн олон буюу таван өмгөөлөгчөөр эрхээ хамгаалуулж буй гэнэ. Түүний биеийн байдал хэвийн байгаа гэсэн юм. Харин ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн эх сурвалжаас түүний ээж С.Отгонжаргалын сэтгүүлчдэд өгсөн мэдээллийн дагуу холбогдоход "О.Магнайгийн биеийн байдал хэвийн байгаа. Бид байнга хяналт тавьж байгаа" гэлээ.  УМБГ-ын ажилтнүуд ч түүний биеийн байдал хэвийн байгаа гэсэн мэдээллийг бидэнд өгсөн юм. Харин түүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөхгүй тухай эх сурвалж мэдээлж байна.  Түүнийг хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтаас оргож болзошгүй, Эмх замбараагүй байдалд олныг турхираад өөрөө сурагтүй алга болсон. Тиймээс оргох магадлал өндөртэй гэж үзжээ. Түүнчлэн О.Магнайг гадаад руу явахаар нуугдаж байх хугацаандаа бэлтгэж байсан гэсэн мэдээлэл ирсэн аж. Тиймээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг 68 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийг баримтлан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр батлах болж байгаа гэнэ. Энэ талаар УМБГ-ын Онц хүнд гэмт хэргийг мөрдөх хэлтсийн дарга Д.Отгонжаргалтай холбогдоход тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзав.  Бидэнд олдсон мэдээллээр О.Магнайгийн таван өмгөөлөгч УМБГ-ын даргад хандаж мөрдөн байцаалтын нууцыг хэвлэлийнхэнд задруулахгүй байх талаар хүсэлт гаргасан аж. Үүнтэй холбоотойгоор О.Магнайд холбогдох хэргийн талаар үг унагахгүйгээр шийдсэн байж болохыг үгүйсгэхгүй.

Эх сурвалж:

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.